Бодлого тодорхойлогч

90 оноос  хойш  Латин Америкийг бүхэлд нь мөн Орос улсыг дагуул улсуудтай хамт, бутлан сүйруулсэн Америк  “ухаантан”  Милтон Фридманы онол болох “Хувьчилцгаа, хувьчилцгаа бас дахин хувьчилцгаа”,  “чөлөөт зах зээлтэй  Ардчилсан нийгэм гэж ийм  байдаг”  гэж  зааснийг   Монгол улс үнэнчээр дагасаар нүүрс, янхан хоёроос өөр экспортын бараагүй улс болтлоо ухарч өнөөдрийг  хүрсэн юм.

Ард түмэн  сүүлийн 22 жилд  үнэндээ хөгжил байхгүй, хоосон эрх чөлөөнөөс  залхаж.Ардчилсан намын олон жил ярьдаг нөгөө “сайхан” зүйлээ  одоо л нэг хийхийг нь  харая гэж хүсэн, сонгуулиар сүүлийн найдлага өгсөнөөр Алтанхуягийн засгийн газарт Монгол хүнийг цаашид яаж амьдрахыг шийдэх боломжийг  олгосон билээ .

Нүдээ олсон томилгоо

МАН бол эвтэй  найртай бялуугаа хувааж иддэг бол Ардчилсан  намын нөхдүүд сонгуулиаас хойш бүтэн 4 сарын туршид бялуугаа хуваах гэж тасралтгүй хэрүүл хийн, хуваан хүртсээр  бялуу нь  одоо л дуусч байх шиг байна. Саарын хажуугаар сайн гэдэг шиг энэ засгийн газрын үнэхээр нүдээ олсон хоёрхон томилгоо хийсний  нэг нь О.Магнай юм.  Энэ шавилхан залуу  зөвхөн хоёрхон сарын дотор, зарим хүмүүс  22 жил хийж чадаагүй ажлыг амжууллаа.

Олон жил буюу зарим нь  3-4 удаа парламентад суун, бүүр хүүхдүүддээ суудлаа өвлүүлэх санаархалтай   худал нөхдүүдийг улайж  ичтэл нь, тэр  яаж төрийн ажил хийдгийг яруу тод  үзүүлсэн.  Тиймээсч шинэ оноор хөдөлмөрөө үнэлүүлж,зүй ёсоор оны шилдэг залуу болсон юм. Гэхдээ О.Магнайгийн хамгийн том гавьяа бол үнэхээр ажил хийдэг, чаддаг хүн байдаг юм,бүгдээрээ  ижилхэн  худал биш гэдгийг харуулж,  ард түмний сэтгэлд аль хэдийн бөхөн унтарсан,итгэлийн галыг асаасанд байгаа юм.

Нөгөө нэг  зөв томилгоо бол М.Энхсайханыг МТЗ-ын гүйцэтгэх захирлаар урьж ажиллуулсан нь байлаа.  Тэгэхэд маш олон хүний магнай тэнийж, урам орж  ирэдүйдээ итгэлтээ болцгоон, “За одоо л энэ олон жил цаасан дээр байсан төсөл  хэрэгжих нь, энэ хүн л чадна ” гэж баярлацгааж байв.  Яагаад гэвэл энэ хүнийг  урдахь МТЗ дарга нараасаа төө илүү мэдлэгтэй, нуруутай, шудрага  туршлагтай улс төрч гэдгээр таних болхоор, энэ хүнийг хийж чадна гэдэгт ард түмэн итгэж байсан юм.  М.Энхсайхан  ч энэ төсөл Монгол үндэстэнд ямар их ач холбогдолтойг,  хэнээс ч илүү ухамсарлан мэдэж байсан болохоор,  ханцуй шамлан ажилдаа орсон билээ.

Байдал ямар байсан

“Монголын төмөр зам компани” хүнд гэж хэлэхэд багадах байдалтай байв. Түүнийг ажлаа авахд, урдахь дарга нарийн хариуцлага, мэдлэггүйгээс  болон хүсэлгүйгээс үүдэлтэй хоосон данс,  тоцооны төлөгдөөгүй олон өрнүүд, эхлэл төгсгөл нь харагдахгүй замбарагаа алдсан шийдэгдээгүй олон асуудлууд хүлээж байсан.

Энэ амин чухал “мега” төсөл дээр улсын баримтлах ямар ч геоулстөрийн бодлогогүй байсны улмаас ашиг харж хандсан, улс болгонтой найзархаж, хамтран ажиллана гэсэн бүтэшгүй, найдлага төрүүлсэн үйл ажиллагаа явуулж байж. Үүний үр дүнд бүх том гүрнүүдийн бодлого ороод ирчихсэн, үүнээс болж тайлах хэцүү, яг л эртний Грекийн домогт гардаг “Гордиев зангилаа” мэт тайлж боломгүй мухардмал байдалд орсон байв.

Шинэ захирал нойр хоолоо хасан, амралтын өдрүүдээ мартан, хэний ч толгойгоор толгой хийлгүй, хэний ч гар хөл бололгүйгээр, үндэслэл тооцооог  бүгдийг өөрийн гараар оруулж, үзэж судалсаны үндсэн дээр зөв шийдэлийг олохыг хичээсэн.  Тэгэхдээ  2 том гүрэнд аль аль талд нь найрсаг харилцаатай байж, дундаас нь ажлаа бүтээх л зорилго байсан уу гэхээс зарим нэг эрх мэдэлтнүүд шиг хувийн ашиг сонирхол байгаагүйгэдгийг ойроос ажиглаж байгаа нэгний хувьд итгэлтэй хэлж чадах байна.

Яах нь Монголд хэрэгтээ вэ

 Нүүрсний үндсэн зах зээл болох Хятад улс руу дэлхий тэр чигээрээ нүүрсээ зарцгааж байна. Тээр холд байгаа Австрали улс  хүртэл, нүүрсээолон хоногийн усан онгоцоор тээвэрлэж  дараа нь төмөр замаар зөөж худалдаалан ашиг олдог. Өөрийнхөө нүүрсийг хангалттай зарж чадахгүй байгаа, мөн л Хятадад нүүрсээ зардаг, Орос улс биднээс нүүрс авахгүй ньтэнэг хүнд ч ойлгомжтой юм.

Гэтэл Хятад улсын хажууд нь байгаа Монгол улс нүүрсээ худалдаад, эх орноо хөгжүүлэх нь юуны буруу байгаа юм?Дэлхийн нийт төмөр замын бараг 80 хувьд“Нарийн цариг”  хэрэглэгддэг.Тэхээр нүүрсээ урагшаа  л гаргахаас хойш,Хятадын “Нарийн цариг”-аар барих нь зүйтэй гэж эдийн засгийн тооцооллоор хангалтай нотлогдоод  байхад. Яагаад заавал Монголд хэрэггүй, Оросын “Өргөн цариг” гээд Жэнко Баттулга зүтгээд байгааг зөвхөн маш их  мөнгө, эрх мэдэлтэй болох гэсэн түүний  хувийн сонирхлоор  тайлбарлаж болно.

Жэнко-гийн оролцоо

Тэр үейн сайд байсан Х.Баттулгын захиалгаар Америкийн “Мк Кинси” компани  зориудаар  Монгол улсад ямарч ашиггүйОросын “Өргөн царигт”төмөр зам барих , техник эдийн засгийн тооцоогМТЗ-д хийж өгсөн байдаг.  Энэ  тооцооныхоо төлбөр болох  5 сая гаруй долларыг (үүнээс ч гэсэн учир мэдэх хүмүүс Эрхэм сайд хувь хүртсэн гэж ярьдаг)  МТЗ-ын  төлөх ёстой өр болгон үлдээсэн байгаа юм.

Энэ явдлаас өмнөхөн юу болсон бэ гэвэл  “Энержи Ресурс” компани “Гашуунсухайт” хүртэлх тавих замаа,  600 сая долларт багтаан төмөр замын ажлаа хийнэ гэж байхад, эрхэм сайд  энэ замыг 1.5 тэрбумынтөлбөр хийж мөн  дахиад  нөгөө хамгийн хоцрогдсон, Монголд хэрэггүй, Оросын “өргөн цариг”-аар барина гэж бачимдан эсэргүйцсээр байгаад аль хэдийн баригдчих замыг хойш татан зогсоосон. Өнөөдөр болтол тэнд 1 ч км зам тавигдаагүйгээс болж, Монголын бүхэл  Өмнөт нутгийг,  Хятадын том машинууд там болгож байгаг хүн болгон мэдэж байгаа.

Энхсайхан яагаад буруудав?

М.Энхсайхан бол “гадаад, дотоодын олигархуудын эрх ашгийг төлөөлөхгүй,  тэдний нөлөөнд автахгүй” гэж шийдэмгий хэлсэн. Мөн “төмөр замаа 100 хувь Монголын төр мэдэлдээ авна”, “Чингис бондын зээлийг дэмий юманд зарахгүй”, “бондын мөнгөөр үр ашигтай нэг төсөлд хөрөнгө оруулах нь зүйтэй,Бонд буруу замаар орвол Монгол Улс тусгаар тогтнолоо алдана” гэж үзсэн байна.

Гэтэл сайд Х.Баттулгын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 330 сая ам долларын бондын мөнгөөр, хэд хэдэн газарт 30-40 км урттай төмөр зам барихаар төлөвлөсөн байжээ . Ингэж энд тэнд хэдхэн км зам тавин,  цөөхөн хүн мөнгөө иддэг сонгодог аргаа  хэрэглэх гэсэнд нь саад болж, Энхсайхан дарга тэгүүлэхгүй гэнгүүт  буруутан болж ажлаас нь холдуулан халав.

Ингэж байгаа нь  хэсэг  хүмүүс өөрсдийн  өчүүхэн ашиг сонирхол, мөнгөний  шуналт хүсэлээ гүйцэлдүүлэхийн тулд  бухэл Монголын ард түмний хувь заяагаар тоглон, хөгжлийг нь хойш   татаж байгаа уучилж боломгүй “Үндэстний эсрэг” хийж байгаа хорт гэмт хэрэг юм. М.Энсайхан дарга ажлаа үнэнчээр хийснийхээ төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг Үнэхээр итгэж чадахгүй гайхширч байна.

Энээх оронч, жинхэнэ бодлого тодорхойлогчхүний хажууд  ашиг хонжоо хайгч Жэнко Баттулга  үнэндээ жижигдэнэ. Тэр халагдахыгтоохгүй,М.Энхсайхан бол нэг төмөр замын компаний захиралын суудлаас зуурах байтугай Ерөнхий сайдын ажлаа сайн дураар өгч байсан хүн.

Гэвч Монгол орон минь л ихээр хохирох болно.

 

Ч.Өрлөг


URL:

Сэтгэгдэл бичих