Нийтийн дуучид “Ирээдүйнхээ төлөө” нэгдэж байна

Учир нь монголчууд бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуучууд  өнөөгийн  нийгэмд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрууд цөөхөн байдаг. Үүний нэг жишээ нь Платовын нэрэмжит олон улсын тодотголтой Найрамдал хүүхдийн зуслан монгол улсын хэмжээнд ганцхан байдаг юм. Төр засгаас 1980-аад онд хүүхдэд зориулан  үндэсний соёл, амралтын хүрээлэнг байгуулж өгсөн боловч өнөөдрийн байдлаар газар нутаг нь пүүс компанийн мэдэлд байна.  Хүүхдийн сурч боловсрох, тоглож наадахад хэн нэгэн хөрөнгө мөнгөтөн, хүний эрх мэдэлд шилжин хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй. Иймээс олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг хүүхдийн зуслангийн тоог нэмэгдүүлэх үүднээс  Төв аймгийн эрдэнэ сумын нутаг Цонжин болдогоос 12 км-гийн зайд баригдаж буй олон улсын хүүхэд  залуучуудын соёл, амралтын хүрээлэнд зориулан нийтийн дуучид маань нэгдэн нэгэн оройг хүүхэд залуучуудын төлөө хандив өргөн өнгөрөөх гэж байна.

Тийм ч учраас энэхүү төсөл маань хүүхэд залуусын мэдлэг боловсрол, гоо зүй, ёс суртахуун, бие бялдар, соёл, зан үйл, зөв боловсон хүмүүжилтэй болон төлөвших үйлсэд энэхүү хандивын тоглолт бага ч болов тус дэм болно гэж найдаж байна. Тус тоглолтын онцлог нь Тоглолтонд оролцож буй бүх уран бүтээлчид БЦДБЭЧ-ын оркестртэй 100% амьд тоглолт болно.Үзэгчдийн дундаас азтангууд тодруулж тус хүрээлэнд 100% үнэ төлбөргүй амрах эрхийн бичиг олгоно.

Тасалбар авсан хүн бүрт 30% хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг олгохоос гадна тус хүрээлэнгийн “Гэрэгэалтан самбар дээр нэрийг нь байршуулах зэрэг олон арга хэмжээ болох аж.Тоглолтын билетийн үнэ ердөө 15000 төгрөг.Мөн тус тоглолтонд болон олон улсын хүүхэд  залуучуудын соёл, амралтын хүрээлэнд зориулан хандив өргөж болох аж.  Хас банк: 5000813019

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих