“Эрдэнэс Таван толгой”-д шахсан 3,6 тэрбумаар vнэлэгдсэн дугуйг хэнээр төлvvлэх вэ?

2012 оны сvvлийн гурван сарын дотор Самсунг 8,8 триллион вон буюу 8,3 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2011 оны мөн vеэс даруй 90 хувиар өссөн vзvvлэлт гэсэн мэдээлэл дэлхий даяар тархаж байхад бид дэлхийн зах зээл дээр IPO гаргаж, иргэддээ хувьцааг нь тараана хэмээн гайхуулаад байсан Эрдэнэс Таван толгой компани маань 30 гаруй тэрбум төгрөгийн өртэйгээр шинэ онтой золгожээ.
Хачин зvйрлэл мэт санагдавч Эрдэнэс Таван толгой бол газар доорхи 6,5 тэрбум тонн нөөцтэй хамгийн их баялгийг хав дарсан компани. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ашигтай ажиллаж чадаагvй гэдэг тун хачирхалтай. Хэдийгээр төрийн өмчит компани гэж байгаа ч олборлолт хийгээд нvvрсээ борлуулаад эхэлчихсэн болохоор ашигтай ажиллах бvрэн боломжтой. Гэвч …

Нvvрсээ барьцаалан байж авсан 350 сая ам.долларын кээлийг нь улс “Хvний хөгжил сан”-даа хураагаад авчихсан болохоор ийм өртэй гарлаа хэмээн vе vеийн дарга нар нь тайлбар хийж байсан ч хамгийн хачирхалтай нь огт ашиглаж болохгvй 3,6 тэрбум төгрөгийн vнэтэй дугуй худалдаад авсан гэдгийг нь өчигдөр гишvvдэд өнөөдрийнх нь дарга албан ёсоор хэлж байгаа харагдав.
Санаж байгаагаар өнгөрсөн аравдугаар сард тус компанийн Vйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэх хvн ажилчдын нийгмийн байдал хvнд байгаа хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Тvvний ярьж байснаар БНХАУ-аас ашиглахаа больчихсон пуужин тээвэрлэгч “ТАС” гэх 40 тоннын даацтай машиныг 10 ширхэгийг тус бvрийг нь 165 сая төгрөгөөр тооцож авсан. Мөн шаардлагад нийцэхгvй 98 дугуйг тус бvрийг нь 20 сая төгрөгөөр авсан хэмээж байсан. Тэрээр дугуй буудсанаас болж хоёр ч залуу хvн бэртсэн талаар бvvр ч ноцтой баримт ярьсан санагдана. Зөвхөн тvvний хэлж байснаас vзвэл машин гэхэд 1 тэрбум 650 сая төгрөг, дугуйнд 1 тэрбум 960 сая төгрөг дэмий зарлагдсан байж билээ. Гэтэл 3,6 тэрбум төгрөгөөр vнэлэгдэх ямар ч машинд таарахгvй дугуй худалдаад аваад хураачихсан байсан гэдгийг өчигдөр Эрдэнэс Таван толгой компанийн Я.Батсуурь дарга хэлсэн. УИХ-ын гишvvдийн лавласнаас vзвэл 7 тэрбум төгрөгийг зvгээр л хэн нэгний шахааны бизнес, хэн нэгэнд тал засахад зарцуулжээ.
Я.Батсуурь захирлын хэлснээр хариуцлага алдагсдад хариуцлага тооцсон гэнэ. Гэтэл тэр хариуцлага алдагсдын бэлтгэсэн төсөв дээр тухайн vед Эрдэнэс Таван толгой компанийн захирал байсан хvн гарын vсэг зурсан л байх ёстой. Эрдэнэс Таван толгой компанийн захирал асан Б.Энэбиш ямар хариуцлага vvрсэн билээ. Нэг л санахгvй байх чинь. Ажлаасаа халагдсан бил vv яал аа…
Компанийн vйлдвэрчний эвлэлийн даргын хийсэн хэвлэлийн бага хурлын vеэр хөндөгдсөн нэг зvйл бол тухайн vед ажилчдын цалин байсан. Ажилчид нь сард 450 мянган төгрөгийн цалин авч байхад харин Б.Энэбиш захирал 15 сая төгрөг, тvvний хоёр гадаад зөвлөх 30 сая төгрөгийн цалин авч байгаа тухай хэвлэл бvрийн хуудаснаа шахуу гарч байсан. Тэгэхээр ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь эдлэх ёстой гэгчээр компаниа 30 тэрбумын өрөнд унагаасан Б.Энэбиш захирлаас хариуцлага нэхэх л ёстой байх.
Зvгээр л нисдэг тэрэгний цонхоор цацаад хаячихсан мэт хэнд ч хэрэггvй дугуй, хөдөлдөггvй машинд зарцуулсан 7 тэрбум төгрөгийг өнөөдөр хэнээс нэхэх билээ.
Тэрвэл тэрхvv 7 тэрбум төгрөгөөр юу хийж болох байсан билээ. Хэдийгээр зарим хvнд өчvvхэн санагдах энэ мөнгө улсын төсвийн мянганы нэг хувь. Гэтэл хэрвээ энэ мөнгө аль нэгэн барилгын компанийн захирлын гарт очсон бол тэдний хийдэг тооцоогоор 50 ам.метртэй 47 сая төгрөгийн vнэтэй байраар тооцвол 148 айлын орон сууц барих байж. Дөрвөн орцтой 9 давхар байшин гэсэн vг. Мөн Хvн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны төсөвт орчихсон бол хvvхэд тус бvрт нь сая төгрөгөөр тооцож ихэр хvvхдэд олгох тэрхvv тэтгэмжийг 0-4 насны 7000 ихэрт олгочих нь. Ингээд тооцвол танд бага мөнгө санагдаж байна уу?
Vйлдвэрчний эвлэлийн даргын хэлснээр хөдөлмөрийн аюулгvй байдлыг хангаагvй, Я.Батсуурь даргын хэлснээр машинд таардаггvй 3,6 тэрбум төгрөгийн vнэтэй энэ “хог”-ийг хэрвээ манайд дугуйнаас шатахуун гаргах технологи байсан бол тэр vйлдвэрт тушаах байсан биз. Гэвч байхгvй. Тэгэхээр одоо зарах л арга vлдлээ. Төр төмөр нvvртэй гэдэг дээ. Тиймээс шахсан компанид нь эргvvлээд шахах нэг арга байна эсвэл …

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих