Америкийн эдийн засагч валютын ханшны тухай өгүүлэв
Америкийн ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх комиссын дарга асан Эдвард Лазир 8-ны өдөр хэлэхдээ, дотоодын эдийн засгийн бодлогыг гааруулсан золиосыг хайх нь Америкийн зарим хүмүүсийн байнгын үйлдэл юм. Америкчууд худалдааны томоохон алдагдал болон ажлын байрны тоо нэмэгдэхгүй байгаагийн хариуцлагыг Хятад улс валютын ханшийг жолоодож, экспортын давуу тал хүртсэнд тохож буруутгадаг. Ийм бодол байж болохгүйг бодит байдал гэрчилж байна гэжээ.
Лазир мөн өдөр “Уол-Стрит жорнал”-д нийтэлсэн өгүүлэлдээ, Америк Хятад улстай худалдааны томоохон алдагдалтай байгаа нь гол нь валютын ханшнаас болж байгаа бус юм. 2005-2008 оны хооронд юанийн ам.доллартай харьцах харьцаа 21% орчим өссөн ч Хятадаас Америкт экспортолсон хэмжээ жил тутам 18.2%-аар өссөн гэжээ.
Америк ажлын байрны хангамж тааруу, цалингийн өсөлт удааширч байгаад Америк дотоодын эдийн засгийн бодлогоо дахин хянан үзэх хэрэгтэй. Харин хариуцлагыг юанийн ханш өсөж байгаа руу түлхэж болохгүй юм гэжээ.
\Сарантуяа орчуулав.\
URL: