Төвдийн жуулчлалын орлого 10 тэрбумыг давлаа
Төвдийн өөртөө засах районы аялал жуулчлалын газраас 8-ны өдөр мэдэгдсэнээр, 2012 онд Төвдөд жуулчлагсдын тоо давхардсан тоогоор 10 сая, бодит орлого 12 тэрбум 600 сая юанийг давсан нь тус тус 22 %, 30% өсөж, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байна.
ТӨЗР-ы Аялал жуулчлалын газрын хариуцлагатны танилцуулснаар, 2012 онд Төвдийн аялал жуулчлалын газар зар сурталчилгаа зэрэг олон арга бодлого хэрэгжүүлж, баяр хөөртэй, эрүүл саруул байхаар гол сэдэв болгосон аялал жуулчлалын цуврал хөтөлбөр зохиосон нь жуулчдын таашаалыг хүлээж, Төвдийн аялал жуулчлалын брэнд хүмүүсийн сэтгэлд хүрчээ.
Төвдийн аялал жуулчлалын ажил төрлийн хурдтай хөгжлийг дагалдан жуулчин хүлээн авах чадавх, үйлчилгээний чадавх ч өдөр ирэх тутам дээшилжээ. Төвдийн аялал жуулчлалын газрын зах зээлд хийсэн бүртгэлээр жуулчдын Төвдийн аялал жуулчлалын орчин нөхцөл ба үйлчилгээний чанар 98% -ын жуулчдад таашаагдаж, тэдний 73 % нь Төвдөөр дахин аялах хүсэлтэй байна.
\Хуар\ china radio
URL: