Зөв талдаа рультэй машинаар аль болох чөлөөтэй давхи

Хятадад замын ослыг буу­руулах зорилгоор нэг шинэ дүрэм гаргажээ.Тухайн жолооч өөрийн ашиг сонирхлын төлөө гэрлэн дохиог зөрчин хоёр удаа давхихад л машин барих эрхээ хураалгадаг тийм л хатуу дүрэм юмсанж.Ингээд хуулиа чангатгачихаар авто зам дээр гарах элдэв осол аваарын тоо эрс цөөрнө гэж Хятадын хууль сахиулагчид бодсон байж. Ингээд жолооч нар энэ хатуу журмыг алдахгүй дагаж мөрдөхийн тулд их л хичээж эхэлжээ.Тэгээд бүр хэтэрхий хичээснээсээ болоод улам их осол гаргах болж.Уг нь бол осол гэмтлээс сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг боловсруулдаг бол энэ удаад Хятадад замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөхийн тулд осол хийхэд ч бэлэн болсон дүр зураг ажиглагдсан юм.Ингээд Хятадын эрх баригчид энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж байсан дээрх шинэ дүрмээсээ татгалзах уу, өөрчлөх үү гэдгээ эргэж харахад хүрсэн гэдэг.Гэхдээ тэд энэхүү хатуу бөгөөд цоо шинэ дүрмийг бий бол­гох санаачилгаа хөрш зэр­гэл­дээ монголчуудаас авсан гэх мэдээллийг нэр нь тодорхойгүй нэгэн эх сур­валж бидэнд мэдээлсэн юм.Учир нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд иргэдийнхээ тав тухад ихэд анхаарч, замын хөдөл­гөөний түгжрэл гэх мэт асуудлыг арилгах гэж хичээд­гээрээ нэлээд алдартай.Тэд­ний энэхүү сайхан эрмэлзэл нь улам бүр ахисаар байгаад сүүлдээ авто зам дээр буруу талдаа рультэй машин гаргахгүй гэдэг шийдэлд хүрсэн юм. Харин өөрсдийнх нь сайн, сайхан амьдралын төлөө ийм шийвэрт хүрч буй хотын удирдлагуудаа ойлгож, тэдний саналыг ухамсарлан хүлээж авахгүй улаанбаатарчуудыг яваандаа баруун, солгойгоор нь ангилж явган хүний замаар хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгох төлөвтэй бол­жээ. Нөгөөтэйгүүр буруу тал­-даа рультэй машинтай хүмүүс нэгэнт худалдаад авчих­сан тээврийн хэрэгслээ бу-цаж худалдах боломжгүй болсон.Тийм учраас жолоо­чийн хажуу талын суудал дээр руль байгаа мэтээр төсөөлж, түүнийгээ эргүүлэн, харин хүүхэд багачуудаа буруу талын суудал дээрээ суулгаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон байна.Хэрэв цагдаа зогсоовол хажууд нь хүүхэд нь тоглоод явж байгаа болж өөрөө жинхэнэ жолоогоо эргүүлж байгаа мэт дүр эсгэх аж.Үүний ачаар замын хөдөлгөөний осол аваарын тоо буурна гэдэг тооцоог албаныхан гаргажээ.Гэхдээ өмнөд хөрш Хятадаасаа сургамж авах үүднээс “Хэтэрхий хичээх хэрэггүй. Аль болох сул чөлөөтэй давхиарай” гэж байнга сануулсаар байна.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих