Нөхөрт гарах гэж байгаа эмэгтэйн баримтлах зүйл

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг үг дэмий хоосон үг биш. Эх хүн эрдэм ухаан муутай, тэнэг мунхаг, өөдгүй зан авиртай бол энэ нь үр хүүхдэд нь шууд нөлөөлдөг болохыг судлаачид олж тогтоожээ. Тэгэхээр эх нь ямар хүн байна үр хүүхэд нь яг тийм хүн болон хүмүүжнэ гэсэн үг.

Яагаад гэвэл хүүхэд төрсөн цагаасаа өсөж өндийн юмыг ойлгож ухаардаг, дүгнэж цэгнэдэг болох хүртлээ гол төлөв ээжтэйгээ хамт удаан байдгаас хүүхдэд эхийнх нь ааш араншин, ажил үйл, үг хэл хоногшин үлдэж нэг насных нь зуршил болон хоцордог байна.

Иймд үр хүүхдийнхээ тухайд эх хүний хүлээх хариуцлага илүү байдаг аж. Тэгвэл эх хүн ямар байх ёстой юм вэ. Хэрэв эрхэм уншигч та залуу бүсгүй байгаад удахгүй нөхөрт гарах гэж байгаа бол, эсвэл та айлын эхнэр болоод удаагүй байгаа бол доорх зүйлийг анхаарвал зохино. Үүнд:
- Энгийн даруу байх,
- Төвшин амьдралыг эрхэмлэх,
- Цэвэрхэн хувцаслах,
- Амттанд үл дурлах,
- Халуун ногоо бага хэрэглэх,
- Ёс журмыг сахидаг байх,
- Ахмадаас үг сонсдог байх,
- Амьдралын сургамжийг ойлгодог байх,
- Эр нөхөртөө үнэнч байх,
- Эр нөхөртөө хайртай байх,
- Ёс суртахуунгүй эмэгтэйчүүдээс хол хөндий байх,
- Зөв хурьцалыг эрхэмлэх,
- Танилцсан болгонтойгоо ойртон дотносдоггүй байх,
- Зорилгогүйгээр дэмий сэлгүүцдэггүй байх,
- Бурханд сүжигтэй байх,
- Энэрэнгүй ёсыг дагадаг байх,
- Эцэг эх, өвгөд өтгөсөө хүндэтгэн дээдэлдэг байх,
- Хадам эцэг эхдээ хүндэтгэлтэй ханддаг байх,
- Ханиа хайрлан халамжилдаг байх,
- Олонтойгоо эвтэй найртай байх,
- Орсон гарсан зочин гийчинд ундтай устай байх,
- Ядарч зүдэрсэн нэгэнд тус дэмтэй байх,
- Орон гэрээ цэвэр цэмцгэр байлгах,
- Хоол унд хийхдээ түүртдэггүй байх,
- Оёж шидэхдээ уран байх,
- Хэлж ярихдаа мэргэн байх,
- Үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх ухааныг эзэмшсэн байх,
- Хэнтэй ч гэсэн амар мэндийн зөрөөтэй байх,
- Өтөл настныг асрахдаа эвийг нь олж чаддаг байх,
- Дүү нараа хайрладаг байх,
- Бусадтай төлөв төвшин ярилцаж чаддаг байх,
- Хань, үр хүүхдийнхээ хувцаслалтанд санаа тавьдаг байх,
- Олны дунд биеэ зөв авч явах,
- Марзан байдлаас аль болох хол хөндий явах,
- Будаг шунхыг өөртөө тааруулан зөв хэрэглэдэг байх,
- Орон гэрээ цэвэр цэмцгэр байлгах арга ухааныг эзэмшсэн байх.

Охидоо эдгээрийг баримтлан амьдрах нь хэцүү санагдаж байгаа боловч эмэгтэй хүн амьдралыг зохицуулдаг. Эмэгтэй хүн илүү ухаантай байвал ямар ч эрэгтэйг амьдралд нь идвэхтэй амьдруулж чаддаг.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих