КАНАДЫН УУЛ УУРХАЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАНА

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаукыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр тал Канадын уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журам, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлийн туршлагаас судлах ажлыг эрчимжүүлэхээр тодорхой төсөл боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцжээ. Түүнчлэн Канадын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, уул уурхайн эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хөрөнгийн зах зээлд анхны хувьцаагаа хэрхэн гаргадаг тухай туршлага судлах, Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцжээ.

Элчин сайд Грегори Голдхаук Канад улсын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ноос жил бүр Канадын Торонто хотод зохион байгуулдаг олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийн талаар Уул уурхайн сайдад танилцуулсан байна.

Б.Заяа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих