IPO ашигтай юу? – Богино хугацаанд тоглох уу? – Урт хугацаанд хөрөнгө оруулах уу?
Хөрөнгийн зах зээл хөгжиж буйтай холбоотойгоор иргэдийн дунд IPO(Initial public offering) гэдэг үг ихээхэн танил болжээ. Иймээс энэ удаад Монголд хийгдэж буй IPO-д хөрөнгө оруулах нь ашигтай юу? үгүй юу? гэдэгт хариулт өгөхийг зорилоо. Мөн удахгүй /өнөөдөр-2012.12.24/ IPO хийх гэжбуй“БэрэнМайнинг” ХК-ийн хувьцаанд хөрөнгө оруулах эсэх шийдвэр гаргахад тань тодорхой хэмжээний тусламж үзүүлнэ гэж итгэж байна.
Энэхүү нийтлэлээр та бүхэнд өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлд хийгдсэн IPO-уудын талаарх мэдээлэл болон юун нь алдаатай байв? юу нь оноотой байв?, IPO хийж буй компанийн хувьцааг худалдан авахдаа болон хөрөнгө оруулалт хийсний дараа юуг анхаарч, хэрхэн ажиллавал амжилттай байх тухай зарим нэг зөвлөмжүүлийг өгөх болно.
Монголын хөрөнгийн зах зээл дэхь анхны IPO 2005 онд хийгдсэн байна. Энэ бол яах аргагүй Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил яах аргагүй урагш нэг шат анхны гэрчлэх үйл явдал болсон билээ. 2005 оноос хойш өдгөөг хүртэл IPO хийсэн компаниудын тоо 15-д хүрчээ.
Дээрх үр дүнгээс харахад хувьцааны ханш өссөн боловч Монголын хөрөнгийн зах зээл нь үр ашигт зах зээл биш учир ханшийн гүйцэтгэлээр бус төслүүдийн өнөөгийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд үндэслэж үнэлгээ өгвөл илүү бодит үр дүн гарах болов уу.
Чухам ямар шалтгааны улмаас амжилт муутай байсан вэ? 15 компаниас өдгөө яагаад 4-хөн компани амжилттай ажиллаж байна вэ?
Тухайн IPO-ууд амжилтгүй болоход эдийн засгийн хямрал, Монголын хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчны бүрдэлт муу гэх зэрэг олон гадаад хүчин зүйлс нөлөөлсөн нь гарцаагүй. Тэгвэл дотоод хүчин зүйлсийн ямар нөлөөлөл байсан вэ? Нэгэнтээ эдийн засгийн хямралыг зогсоож, хууль эрх зүйн орчныг та бид өөрчилж чадахгүйгээс цааш дотоод хүчин зүйлсийг удирдаж өгөөж нэмэгдүүлж, эрсдлээ бууруулах өөр ямар арга зам байв?
Өнгөрсөн хугацааны туршид хийсэн ажиглалтанд тулгуурлахад дотоод буюу бидний харьцангуй нөлөөлж, өөрчилж болох, урьдчилан таамаглах боломжтой, мөн зайлсхийх боломжтой дараах хүчин зүйлс төслийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн байна. Үүнд:
Төслийн үндэслэл, тооцоолол, төслийг хэрэгжүүлэгч компанийн менежмент муу: Туул Сонгино Усны Нөөц, Гермес Центр, Монгол шилтгээн, Женко Тур Бюро, Хай Би Ойл, Хөх ган гэх зэрэг компаниудыг энэ ангилалд багтааж болох юм. Эдгээр компаниуд яагаад өдгөөг хүртэл анх тооцоолж байсан үр дүндээ хүрэхгүй байна вэ? Дотоод хүчин зүйлсийн өнцгөөс тайлбарлавал төслийн үндэслэл муу, эсвэл компанийн менежментийн баг муу ажилласан гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм. Хэрэв үгүй байсан бол анхны төслөө амжилттай хэрэгжүүлж, дараа дараачийн бизнесийг эхлэх байсан болов уу. Хөрөнгө оруулагч та бид төслийг хэр үндэслэлтэй болсон, менежментийн баг нь хэр чадвартайг үнэлэх боломж харьцангуй өндөр юм.
Андеррайтерийн компани төслийг үнэлгээг хангалттай бодитоор үнэлж чадаагүй: Төслийг хэрэгжүүлэгч компани нь андеррайтерийн компанид IPO хийх саналаа хүргүүлж, андеррайтерийн компани төслийг судалж IPO хийх эсэхийг шийддэг. Гэтэл нийт 14 компанийн 4 нь л амжилттай хэрэгжиж байна. Төслийн үндэслэл, судалгаа нь хэр зэрэг үнэн бодит, амьдралтай ойр вэ гэдгийг андеррайтерийн компани шалгаж, дахин тооцоолол хийж, эцсийн дүгнэлтийг гаргах ёстой. Энэхүү давхар хяналт, үнэлгээг чанартай гүйцэтгэж чадаагүйн улмаас ийм үр дүн хүрсэн байх бүрэн үндэслэлтэй.
Санхүү Зохицуулах Хорооны хяналт сул: Гермес Центр, Туул Сонгино Усны Нөөц компаниудын татан төвлөрүүлсэн хөрөнгийг хувийн зорилгоор завшиж буйг цаг алдалгүй хянаж, илрүүлж чадаагүй. Гермес Центр ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийг завшсан тухай телевизээр хүртэл гарч байсан. Гэтэл ямар ч дорвитой арга хэмжээ авсангүй. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө анхын төлөвлөж байсан төслөө хэрэгжүүлээгүй.
Дээрхээс хүчин зүйлс бол зөвхөн нэг тал юм. Харин нөгөө тал нь юу байв? Хөрөнгө оруулагчид өөрсдөө хэрхэн ажиллах ёстой байсан вэ?
Хувьцаа эзэмшигчид IPO-ийг хангалттай сайн судалдаггүй: Хувьцаа эзэмшигчдийн дийлэнхи нь хувьцаа хэзээ арилжаалагдаж эхлэхийг, ханш хэд хүртэл өсөхийг сонирхдогоос биш, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр ямар багтаамжтай зах зээлд, ямар бизнесийг хэн, хэрхэн эрхлэх, төслийн үр дүнд ямар нөлөөлөгч томоохон ямар хүчин зүйлс байгааг тооцдоггүй. Ашиг олохыг бодолдоо хүсдэг ч гараараа хөдөлмөрлөдөггүй. Нэгэнтээ IPO хийж байгаа компаниуд, андеррайтерийн компаниуд төслийн үндэслэл, тооцоо, үр дүнг хангалттай сайн бодитоор хийж чадахгүй байгаа тул хөрөнгө оруулагчид өөрөө өөрсдийгөө хамгаалахаас өөр арга байхгүй. САЙН СУДАЛ.
IPO хийгдсэнийх дараах хяналт сул: Компани хөрөнгөө босгосон л бол усанд хаясан чулуу мэт алга болно. Андеррайтерийн компани нь хүртэл хувьцаа эзэмшигчдэдээ хангалттай сайн мэдээлэл хүргэдэггүй. Хувьцаа эзэмшигчид ч өөрийнхөө хөрөнгөд хангалттай сайн анхаардаггүй. Тэгвэл хэн анхаарал тавих вэ? Хэн ч биш үү? Эцсийн бүлэгт, хэн хохирох вэ? Хөрөнгө оруулагч, та бид л шүү дээ. Энд би зөвхөн жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн бичиж байга шүү.САЙН ХЯНА.
Төслийн үндэслэл муу, хэрэгжүүлэгчдийн чадвар, туршлага дутмаг, аль аль талын хяналт сул.Иймээс САЙН СУДАЛ. САЙН ХЯНА.
URL: