Ким Чен Ир Зам харилцаа болон Сангийн экс сайд нараа цаазаллаа

Умард Солонгост тагнуул хийсэн болон эх орондоо хохирол учруулсан гэсэн хэргээр Зам харилцааны экс сайд Ким Ён Сам болон экс Сангийн сайд Мун Иль Бон нарыг цаазалжээ.Дээрх мэдээллийг Пхеньян баталсан бөгөөд өөр бусад хэд хэдэн төрийн албан хаагчдад 10-20 жилийн ял өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 1998-2008 оны хооронд Зам харилцааны сайдын албан тушаалыг хашиж байсан Ким Ён Сам 2004 оны дөрөвдvгээр сард төмөр замын нэгэн өртөөн дээр болсон дэлбэрэлттэй холбогдуулан шийтгvvлсэн байна.Энэ дэлбэрэлтийг Хойд Солонгосын тэргvvн Ким Чен Ир Хятадаас тусгай галт тэргээр ирж байх vед зориуд зохион байгуулсан гагцхvv хамгаалалтын ажилтан, нарийн бичиг, Зам харилцааны сайд мэдэж байсан Хойд Солонгосын аяллын хуваарь, чиглэл зэрэг маш нууц мэдээллийг задруулсан хэмээн vзсэн ажээ.Харин Сангийн сайд асан Мун Иль Боныг 2009 оны 12 дугаар сард хийсэн мөнгөний шинэчлэл бvтэлгvйтсэнтэй холбогдуулан шийтгэсэн байна.Учир нь мөнгөний шинэчлэл явуулснаар ард иргэд ихээр дургvйцэн, хэрэглээний vнэ өсч, барааны хомсдол хурцадсан юм байна.Мөн дээрх хоёр сайдаас гадна Умард Солонгосын нэр бүхи йхэдхмэдэн албан хаагч нарт 10-20 жилийн ял оноосон төдийгүй зарим хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих