Сагсчидыг том тулаан хүлээж байна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний супер лигийн тэмцээн энэ сарын 21-нд Спортын төв ордонд эхлэх юм.

Уг тэмцээн Монголын спортын түүхэнд урьд нь байгаагүй өндөр шагналын сантай гэдгээрээ онцлог аж. Шагналын сангийн дүн 200 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг 40 сая төгрөг авна. Мөн нэг удаагийн тоглолтод ялалт байгуулсан баг 1,2 сая төгрөгийн байтай юм.

Үүний дээр тасалбарын борлуулалтаас олсон орлогын 60 хувийг зохион байгуулагчид, үлдсэнийг нь тухайн өдөр тоглосон багийнхан авах зэрэг өвөрмөц шийдэлтэй юм билээ. Тус лигт өнгөрсөн улирлын дээд лигийн аварга “Баянзүрх буллз”, “Энержи Ресурс Харцага”, “TLG-13”, “Спрайт” супер лиг зэрэг болон МБАТ-ий их наадам хийгээд холбоодын цомын аварга “Танан гарьд”, өнгөрсөн оны намар болсон сагсан бөмбөгийн анхдугаар наадмын аварга “Эрдэнэдриллинг Ригс”, “QGX Акулууд” зэрэг долоон баг өрсөлдөнө.

Үндэсний супер лиг нь маркетинг менежментийн өндөр төвшинд, өндөр шагналын сантай байх болохоор өрсөлдөөн маш ширүүн болно байх гэж зохион байгуулагчид ярьж байна. Лиг тавдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Б.Энх-Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих