Тугал хорогдсон нь “Уран”тай холбоогүй гэв

Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал хорогдсоныг ураны үйл ажиллагаатай холбоогүй гэдгийг Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд өчигдөр мэдэгдэв. Тус газрын дарга Н.Тэгшбаяр “Ураны нөлөөнөөс болж мал хорогдож байна гэсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд хамтарсан шалгалт хийлээ.

 

Ингэхэд тухайн голомтод цацрагийн тунгийн хэмжээ зөвшөөрөгдөх төвшнөөс хоёр дахин бага байгаа нь тогтоогдсон” гэлээ. Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд чухам юунаас болж тугал хорогдсоныг мэдээгүй байж иргэдэд ташаа мэдээлэл түгээсэн нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж буйгаа төлөөлөгчид дуулгасан.

 

Түүнчлэн Д.Норовсүрэнгийн усны худаг, бууц, зэргээс дээж авч Цацрагийн хяналтын шинжилгээ, Геологийн төв лаборатори, Ус сувгийн удирдах газарт хүргүүлжээ. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна.

Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих