О.Содбилэгт ухамсрын шанаа өгчих хүн байна уу?
Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд бараагаа харуулдаггүй атлаа энд тэнд болж байгаа арга хэмжээнд гэргий юугаа дагуулаад давхиад оччихдог төрийн түшээд цөөнгүй болжээ. Тэдний хамгийн том төлөөлөгчөөр нь УИХ ын гишүүн О.Содбилэгийг нэрлэж болохоор байна. Тэрээр УИХ ын гишүүний тангараг өргөөд таван сарыг ардаа хийхэд байнгын хорооны хуралдаанд оролцсон тохиолдол хуруу дарам аж.
Чуулганы нэгдсэн хуралдаанд ч бас тоотой оржээ. Ийм байтлаа твиттер, фэйсбүүкт тавьсан зураг нь нэг л их завтай хүн байдаг тухай “жиргээчид” хошуу хүргэж байна, цанын баазад очиж гулгаад л… Гэтэл Ардын намынхан нь АН ынхантай ирцийн улаан хэрүүл хийж, суух. Энэнийхээ оронд эрхэндээ хатсан О.Содбилэгт үндсэн ажлаа хийхийг нь ойлгуулаад өгөх хүн байдаггүй л юм байхдаа. Болдогсон бол нэг сайн ухамсрын шанаа өгчих юмсан. Тойргийнх нь гишүүд нээрээ их харамсдаг гэнэ лээ, О.Содбилэгийн оронд өнөөх муу Д.Дамба Очирыг сонгоод УИХ д дахиад суулгачихгүй яав даа гэж халагладаг гэсэн.
Арга ч үгүй л юм байх л даа, алдарт Лүнгийн зам л экс гишүүний нэр хүндийг сэвтээчихсэнээс биш, яг үнэндээ бол О.Содбилэгийн хажууд улстөрч байхгүй юу.
Ардын намынханд сануулахад, О.Содбилэг мэтийн эрх нь дэндсэн “бацаанууд” даа төрийн ажил гэж юу болохыг ойлгуулахгүй бол сонгогчдын итгэл алдраад ирэх 2016 онд уйдчихсан байх вий дээ. Айлын эрх хүүхдүүд УИХ д орж ирэхээр амьдрал мэдэхгүй хэцүү ч дамшиг юм даа.
Л.Чулуун
http://new.mn/News/Detail?news_code=924
URL: