УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа: Оюутолгойн халаа сэлгээ Монголын төрийн оролцоотой хийгддэг.
Экс МҮЭ-ийн ерөнхийлөгч эдүгээгийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед гэлтгүй иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдын нэг байхдаа л Оюутолгойн асуудлыг үе үеийн засгийн газруудаас тодруулан асууж ирсэн. Одоо ч энэ асуудлаар их хуралд өөрийн гэсэн байр суурийг хамгаалж тэмцэж байгаа нэгэн. Түүний дүү С.Гантуяа Оюутолгойд ажиллаж байгаад Монголчуудынхаа төлөө дуу хоолойгоо хүргэснийхээ төлөө хууль бусаар ажлаасаа халагджээ. Тэрээр бидний 3 эмэгтэйг анх Рио Тинто-д ажилд орж байхад ийм зүйл болно гэж төсөөлөөгүй явсан. Үнэндээ би ахынхаа нэр сүрийг ашиглах гэсэн юм биш. Монгол хүн гадаадын компанид хэрхэн мал шиг зүтгэж ямар доромжлол амсаж болохын жишээ боллоо хэмээн “одоо надад айх зүйл алга, би оюу толгойн булххайг дэлгэхэд бэлэн” гэж мэдэгдэж байна. хууль бусаар ажлаас халагдсан С.Гантуяа маргааш Сүхбаатар дүүргийн Иргэний шүүх дээр Оюутолгойтой шүүхдэлцэх бөгөөд хэрвээ ажлаас хууль бусаар халсан нь тогтоогдоод оюутолгой буруутай болвол эргэн ажилдаа орох, ялагдваас өмнийн говийн Оюутолгойн бүхий л булхайг дэлгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Ийнхүү уншигч таныг шавилхан биеэндээ баймгүй “” бүсгүйтэй уулзуулья
- Сайн байна уу? Таныг ажлаас халаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шүүхдэлцхээс гадна танд өмгөөлөгч олдохгүй байна гэсэн өөр байгууллагуудад хандав уу?
- Хөдөлмөрийн сайд Санжмятавын тушаалаар ажлын хэсэг бүрдүүлж Оюутолгойд шалгалт хийх гэсэн боловч Оюутолгой оны өмнө ч тэр сая он гараад ч тэр хийлгүүлсэнгүй. Хэнбугай ч байсан бүгдийг нь үүднээсээ буцааж байгаа, дуу хоолойгоо үнэн зөвөөр хүргэж буй тус байгууллагын ажилтан ажиллагсадыг тэр дор нь ажлаас халж байгаагаас харахад Монгол төрийн оролцоо байна гэсэн хардлага хэнд ч төрж байна. Монгол улсын урдаа барьдаг МУИС-ийн хуульзүйн салбарынханаас авхуулаад урдаа барьдаг хуульч өмгөөлөгч нар нэрийг нь сонсоод л намайг өмгөөлөхөөс татгалзаж байна.
- Яагаад?
- Үнэндээ бол Оюутолгой хуульзүйн гэрээ акт байуулах тусгай хэлтэстэй. Тэнд нь 50 гаруй хуульч ажилладаг. Гэтэл Монгол улсын хөдөлмөрийн харилцааэррхүйн хуулийн талаар алдартай №1 гэж хэлж болох Удирдлагын Академийн Уранцэцэг гэдэг багшийг хөлсөлж авсан байгаа юм. Би дотроо бодоод байгаа юм. 40-50 хүнтэй хуулийн хэлтэстэй байж яагаад энэ хүнийг хөлслөх болов. Монголыг Монголоор нь дарах арга ч юм уу. Оюутолгойн НО-той асуудлыг дэлгэхэд бэлэн байгаа гэж ойлгосон ч юм уу энэ Гантуяаг эртхэн нухчин дарж авья гэсэн бодлого ч юм уу. Тэгээд л Урнаа багшийг хөлслөхөөр шийдээ юу даа.
- Ажлаас халагдсан шалтгаан?
- Цалингийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаа талаар үнэнийг хэлсний төлөө гэж хэлж болно. Үнэндээ гадаад ажиллагсадаас хэдэн Монгол ажилчид илүү цалин авчихаад байгаа юм шиг. Үүнээс болоод гадаад болон Монгол ажилчдын ажлын харилцан уялдаа холбоо ойлгомжгү байдалд хүрч болох юм шүү гэдэг өөрийн дуу хоолойг хүргэснийхээ төлөө л ийм байдалд орлоо.
- Оюутолгойд Монгол улсын хөдөлмөрийн хууль үйлчлэхгүй байна гэж ойлгож болох уу? Үүний жишээ та болж таарч байна. учир юу гэвэл тантай ажиллах гэрээ контракт 2 жил ч юм уу хугацаагаар хийгдсэн байж таарна. Тэгтэл ажилчидын цалин хөлсний ялгавартай байдлын төлөө ганц үг хэлсний төлөө халчихлаа гэж үү?
- Оюутолгой тэр дундаа Риотинто өөрийн гэсэн хөдөлмөрийн хуультай. Бараг 2 боть хэвлэмэл хөдөлмөрийн гэрээ заалттай. Үүгээрээ л бүхнийг шийддэг. Тэр гэрээг хугацаагүй хийдэг.
- Оюутолгой бол Монгол улсын нутаг. Тэгээд ч аль ч улсын хуулинд тухайн улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадны хөрөнгө оруулалттай байгууллага тухайн улсын Хөдөлмөрийн хуулинд захирагдах ёстой. Энэ хууль хэрэгждэггүй хэрэг үү?
- Яг үндсэндээ тийм гэж хэлж болно. Тэр өөрсдийн 2 боть шахам хуулиа л хэрэгжүүлдэг. Хэнийг халах хэнийг дэвшүүлэх энэ тэр гээд бүх асуудал, ажлын гэрээ хийхдээ ч хугацаагүй хийдэг. МУ-ын хөдөлмөрийн хуулиар бол байгууллага албан хаагчтайгаа тодорхой хугацаа зааж гэрээ хийдэг. Гэтэл тэнд тийм биш. Нэг ёсондоо хүний эрх маш бүдүүлэгээр тэр дундаа Монгол хүний эрх маш аймшигтай зөрчигдөж байгаа нь харагдаж байгаа нь энэ миний ажлаас халагдсан жишээ.
- Тэгэхээр Оюутолгой Монголын өмч биш харийн өмч болж таарч байна уу?
- Үнэндээ тэгж ойлгож болно. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэг ярилцлага дээр ч анзаарагдаж байсан. Одоо энэ Оюутолгойн асуудлыг мартая. Харин цаашид бусад уул уурхайн асуудлын гэрээ хэлцлийг л сайн хийхээ бодьё гэсэн утгатай. Энэ чинь юу гэсэн үг вэ? Монгол хүн эх орондоо харийнханд дарлагдаж байх хэрэг үү? эсвэл Оюутолгойг хувааж идсэнээ булзааруулж байгаа хэрэг үү? гэж ойлгогдохоор.
- Тантай хамт 2 эмэгтэй Риотинтод ажилд орсон гэсэн тэд чинь дуугараагүй байхад таныг дуугараад нөгөө Монгол хэллэгээр “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг болж байгаа юм биш үү?
- Манай хоёрын нэг нь 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Түүнийг маань ар гэрийн болон санхүүгийн асуудлаар хяхсаар байгаад чимээгүй болгосон, харин нөгөөдхийг маань бас л элдэв дарамт шахалтаар амыг нь барьж ёстой л “Илжиг модон хударгандаа” болгосондоо. Харин миний хувьд тэр гадаад захирал зөвлөх нар гадаа гарч ирчихээд энд амьдрах арга алга. Яана ийнэ гэж ярилцахыг нь сонсоод тэгвэл энэ их говьд жаахан ч гэсэн хөгжил дэвшил, байгалийн нөхөн сэргээлт хийгээч, ажилтан ажиллагсадаа анхаараач гэсэн шаардлага тавьсаны төлөө ийм байдалд орлоо.
- Өнөө телевиз радиогоор Өмнийн говийн хөгжил дэвшил энэ тэр гээд Оюутолгойг магтан дуулаад байдаг худал хэрэг үү?
- Тийм наанаа гяланцаг, цаанаа паланцаг л байгаа байхгүй юу
- Төр засаг энэ тал дээр юу ч хийхгүй байна гэж үү?
- Хийх ч арга байдаггүй юм шиг байна лээ. Ямартаа л бүхэл бүтэн яам агентлагаас шалгалт хийх гээд ирэхэд нь хоёр гурван удаа манайх өөрсдөө хүсэлт гаргаж байж хийлгэнэ, танай хууль хамаагүй ухааны юм яриад буцааж байх вэ дээ
- Та энэ удаа зөвхөн ажлаас хууль бусаар халагдсаныхаа төлөө шүүхэд хандаж байна уу? Нөгөө Оюутолгойн луйвар булхайг дэлгэх үү?
- Тиймээ энэ удаа ажлаас хууль бусаар халагдсаны тухайд. Ажилдаа эргэж орсон ч бай үгүй ч бай Монголчуудынхаа төлөө Оюутолгойн гадаад болон дотоод луйварчидын тухай дэлгэх болно.
- Дотоод луйварчид гэж өдгөөгийн эрх мэдэлтэнүүд мөн үү?
- Хэн ч яаж ч бодсон тийм гэж хэлж болно. Төрийн албан тушаалтнууд оролцоогүй бол Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадны компани ингэж хууль зөрчин том дуугарах уу?
- Нууц биш бол хэн гэдгийг нь хэлээч
- Одоохондоо нэр ус гаргах сонирхол алга байна. эхлээд энэ асуудлаа шийдье.
- Хүн болгон тэр дундаа тодорхой албан тушаал дээр ажиллаж байгаад буусан хүмүүс ингэж хэлдэг?
- Би тийм том хүн биш нэгэн цагт баримттайгаар дэлгэх болно.
- Таныг ахынхаа карьерыг ашиглан улс төрд шургалах санаатай гэж ойлгож болох уу?
- Үгүй. Энэ бол зөвхөн хувь хүн миний хэрэг. Миний ах УИХ-ын гишүүн байлаа гээд надад огтхон ч хүртээлгүй. Үнэндээ шинэ оноос хойш уулзаж амжаагүй л байна.
- Танд баярлалаа.
URL: