Долоон мянган хуурамч юань илэрчээ
-Хуурамч юанийн асуудал хаанаас үүдэлтэй юм бол?
-Хятадад зорчсон иргэд тэндээс авчирсан юанийг “Найман шарга” төвд солиулахаар очиход хуурамч байна гэсэн байгаа юм. Ингээд хуурамч юань авч хулхидууллаа гэсэн гомдол Чингэлтэй дүүргийн цагдаад бүртгэгдэх болсон. Тухайлбал, иргэн Ц “Найман шарга” төвөөс юань худалдаж авахад 2300 нь хуурамч байсан. Үүний дараа тус төвөөс 4000 юань худалдан авсны 1000 нь хуурамч байх жишээтэй. Одоогоор таван хохирогч, 7000 хуурамч юанийн хэргийг шалгаж байна.
-Иргэд хуурамч юанийг хэрхэн таних вэ?
-Хуурамч юань жинхэнээсээ ялгагдах аргагүй байгаа учраас их хэмжээний гүйлгээ хийвэл баталгаатай арилжааны банкаар үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн юань худалдан авахдаа серийн дугаарыг тэмдэглэж, Хятадад байгаа иргэд худалдаагаа баталгаатай газраас хийхгүй бол жижиг худалдааны газар, такси үйлчилгээнд хуурамч мөнгөн тэмдэгт ашиглах тохиолдол гарлаа.
-Манай улсын зүгээс БНХАУ-д энэ асуудлын талаар мэдэгдсэн үү?
-Хамтарч ажиллах асуудал яригдаж байгаа. Хятадын талаас такси, зоогийн газар, жижиг худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ болгоомжтой байхыг сануулж байгаа.
-Иргэдэд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Иргэдийг хохироосон байгууллага төлбөрийг барагдуулна. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд их хүнд байна. Учир нь зарим иргэд Хятадаас ирсэн хүнээс юань худалдан авсан. Түүнийгээ эргүүлээд өөр хүн зартал хуурамч гэдэг нь илэрч байх жишээтэй.
URL: