Н.ЭНХБАЯРЫН АМЫГ ТАГЛАЖ, ШАРИЛ ТЭЭВЭРЛЭДЭГ ХААЛГААР АВЧ ГАРАН, ЗАЙСАН РУУ АЧЖЭЭ
2012 оны 12 сарын 21-ны өдөр, дэлхий сүйрнэ гэж манай шарсан мах анддаггүй шар зурхайчдын айлтгаж байсан хар баасан гарагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сайд нарын 2-р эмнэлэгээс хорих анги ачиж явлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилчид “Дэлхий сүйрэхээс айсан хүмүүс гэртээ хоргодож, бас хөдөө гадаа явж, эзэнгүй голдуу байх үеийг тун нарийн тооцоолж, сонгож авсан бололтой юм. Н. Энхбаяр даргын хэвтэж байсан 2 дугаар эмнэлэгийн 3 давхар дахь дотрын тасгийн хонгилд нүүрээ битүүлсэн хар масктай хүмүүс гэнэтхэн дайрч орж ирсэн гэнэ. Тухайн үед МАХН-ынхан даргыгаа хаалгаар гарч ирнэ гэж үүдэн дээр хүлээж байсан боловч, шарил тээвэрлэдэг хаалгаар авч гарсан гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шарил тээвэрлэдэг хаалгаар гаргахдаа бүхээгтэй машин үүдэнд нь тулгаж, тусгайгийнхан битүү бүслэж байгаад ачжээ. “Тухайн үед Н.Энхбаяр даргын амыг хар савхин бээлийтэй гараар тагласан, нүд нь том болсон, дөрвөн мөч нь сарвагнаад, күртка нь гараас нь мултраад унасан байсан. Саарал биеийн тамирын цамц нь дээшээ болоод гэдэс нь гарсан, гэдсэн дээрээ цагаан марал наасан даргын амьсгал нь давчидсан байдалтай, 4 мөч нь сарвагнаж байсан хэмээн тэнд байсан МАХН-ын гишүүд ярьж байна. Түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг “Хорих анги руу шилжүүлэх тухай урьдчилж өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой. Н.Энхбаярын өмгөөлөгчдийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу дээд шүүх энэ хэргийг хянаж, шийдвэрээ гаргасан. Тиймээс яллах дүгнэлтийг өмгөөлөгчид нь түрүүлж мэдэгдэх ёстой. Гэтэл шууд Н.Энхбаяр даргад ялын тогтоол гардуулсан нь хууль бус үйлдэл болж байна” хэмээн мэдэгдэв. Үнэндээ нэг хүнийг баривчлах, хорих, эсвэл хорих анги руу шилжүүлэх гэж хэтэрхий их хүч хэрэглэж, дуулиан шуугиан тарьдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаныхан, АТГ-ынхан Н.Энхбаяраас болж нэр хүндээ алдаж дуусаад байна.
URL: