Жерард Депардиуэ Оросын иргэн боллоо

  /BBC/Францын алдарт жүжигчин Жерард Депардиуэ өөрийн иргэншлээ өөрчлөх хүсэлтээ засгийн газартаа тавьсан тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл алдарт жүжигчин маань өчигдөр  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс шинэ иргэний паспортоо Сочи хотноо гардан авлаа.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч В.Путин жүжигчин Жерар Депардьетэй уулзаж, түүнд паспорт гардуулсан. Энэ нь улс төрийн ямар нэгэн зорилго агуулаагүй” гэдгийг онцлон мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Жерар Депардьед Оросын иргэншил олгох тухай зарлигт В.Путин гарын үсэг зурсан байна.

Т.Нарантунгалаг.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих