УИХ-ын гишvvд мөрдөн байцаагчаас айж байна

Б.Алтанцэцэг
Монгол Улсын иргэн бvр хууль, шvvхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн “эцэг хууль”-ийн заалтыг парламентын гишvvд хэрэгжvvлэхийг хvссэнгvй. Энэ нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдvvлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцvvлгийг парламентын бvтцийн байгууллагаар хийх vед тодорхой боллоо.

Төрийн тэргvvн Монгол Улсад хvн бvр хууль, шvvхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн Vндсэн хуулийн заалтыг баримталж, дээрх хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Товчхондоо, гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх хуулийн зохицуулалт бий болгох зорилготой. Хуулийн төсөлд “УИХ-ын гишvvн гэмт хэрэг vйлдээд газар дээрээ баригдсан бол тvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ”, “Мөрдөн байцаагчийн саналд vндэслэн Улсын Ерөнхий прокурор гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишvvнийг яллагдагчаар татах хvсэлт гаргана” гэсэн заалт тусгасан юм.

Гэвч хоёр дахь заалт нь парламентын гишvvдийн санаанд нийцээгvй тул багагvй шvvмжлэл дагуулав. УИХ-ын гишvvд уг заалтыг хуулийн төслөөс хасахаар санал нэгдчихлээ. Ингэснээр парламентын гишvvд гэмт хэрэгт холбогдсон ч өмнөх шигээ халдашгvй дархан эрхтэй байж, хууль хяналтынхан тэднийг яаж ч чадахгvй нь. Иймд хууль, шvvхийн өмнө тэгш эрх эдлэх тухай Vндсэн хуулийн заалт хэрэгжихгvй нь.
Хууль хяналтынхан өмнөх хоёр парламентын vед цөөнгvй гишvvнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгасан. Гэвч хууль тогтоох дээд байгууллагаас эрхэм тvшээдийн бvрэн эрхийг тvдгэлзvvлж өгөөгvй учир хэрэг шалгах, шийдвэрлэх ажил мухардалд орсон юм. Жишээ нь, Л.Гvндалай, Х.Наранхvv, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Д.Дондог нарыг дурдаж болно.

Тухайн vед тэдний УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлж өгнө vv гэсэн хvсэлтийг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хэд хэдэн удаа тавьсан ч ёсоор болгож өгөөгvй. Тиймээс тэд гэмт хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишvvн нэрээр халдашгvй дархан эрх эдэлж, хамгаалалтад орсон байлаа. Энэ байдал цаашид өөрчлөгдөхгvй нь бололтой. Уг нь, vvнийг л өөрчлөх гэж хуульд гар хvрэх болсноо Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлж байлаа. УИХ-ын гишvvн Н.Энхболд “Монголын хууль, шvvхийн байгууллагын vйл ажиллагаа төлөвшөөгvй учир УИХ-ын гишvvн гэмт хэрэгт холбогдсон ч шалгуулах ёсгvй. Харин ч тэдний халдашгvй байдлыг парламент хамгаалах ёстой” гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлж байлаа.

Мөн УИХ-ын гишvvн Л.Цог “Манай хууль хяналтын байгууллага гэмт хэрэг vйлдээгvй хvнийг ялладаг, vйлдсэнийг нь цагаатгадаг гаж тогтолцоотой” гэж дээрх хуулийн төслийн анхны хэлэлцvvлгийн vеэр байр сууриа илэрхийлсэн юм. Хуулийн төслийн хоёр дахь заалттай холбоотойгоор тэдний хэлсэн vг хууль хяналтын байгууллагад итгэхгvй байгааг харуулж байна.
Нөгөө талаар “мөрдөн байцаагчийн саналаар…” гэсэн нь УИХ-ын гишvvдэд таалагдахгvй бас айдсыг нь төрvvлж байгаа юм.

Мөрдөн байцаагч хэн нэг парламентын гишvvнд хилс хэрэг тулгаж, хэлмэгдvvлчихнэ гэсэн ойлголттой нь ч байна. Яагаад мөрдөн байцаагчийн гаргасан саналд итгэж, УИХ-ын гишvvнээ яллагдагч болгоод, бvрэн эрхийг нь тvдгэлзvvлээд явуулах ёстой юм бэ гэсэн асуултыг зарим тvшээ хууль санаачлагчид хаяглаж байна билээ. Мэдээж, гэмт хэрэг vйлдээд газар дээрээ баригдах тийм азгvй парламентын гишvvн гарахгvй. Тэгээд ч төрийн өндөр албан тушаалтнууд далд vйлдэгдэх гэмт хэрэгт холбогддог. Тухайлбал, урьдаар төлөвлөж, нарийн зохион байгуулсан авлига, албан тушаалын хэргийг дурдаж болно. Тухайн гишvvний гэмт хэрэгт холбогдсон, vйлдсэн талаархи нотлох баримтыг мөрдөн байцаагч л олж, цуглуулна. Тиймээс л мөрдөн байцаагчийн саналыг чухалчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид “ангууч”-аас хууль бус vйлдэл хийсэн нэгнээ хамгаалах гэж дээрх заалтыг хасахаар улайрч байна гэж ч харж болохоор. Vvнийгээ тэгээд хууль, хяналтын байгууллагын тогтолцоо, vйл ажиллагаатай холбон тайлбарлаж буй нь инээдтэй.
УИХ-ын гишvvн бол ард иргэдийн төлөөлөл болж парламентад ажиллаж байгаа учир гэмт хэрэгт холбогдуулан шалгавал ард тvмнийхээ эрхийг зөрчсөн vйлдэл болно гэсэн байр суурьтай тvшээ ч байна билээ. УИХ-ын гишvvн гэдгээрээ бамбай хийж гэмт хэрэг vйлдчихээд ард тvмний эрх ашиг ярьж хариуцлагаас чөлөөлөгдөх хэрэг vv. Энэ лав шударга ёсонд нийцэхгvй. Тэгээд ч хууль тогтоогчид өөрсдөө хvн бvр хууль, шvvхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн заалтыг хэрэгжvvлэхгvй, завхруулж, нийгэмд тэгш бус байдал vvсгэж байна.

AРДЧИЛАЛ СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих