Улаанбаатар хотод А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний институтын салбар нээсэн тухай
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороо, ЗСБНХУ-ын Дээд, тусгай дунд боловсролын яам, ЭТНБХ-ны Гүйцэтгэх хороо, Гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэгүүдийн холбоо. БНМАУ-ын Ардын боловсролын яам, А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний институтээс эрхлэн А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний институтийн салбарыг Улаанбаатар хотноо нээх ёслолын ажилллагаа 1978.01.16-нд Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордонд болж, уг ёслолын ажиллагааг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны дарга, МЗНН-ийн Төв зөвлөлийн орлогч дарга Д.Цэвэгмид үг хэлж нээсэн бөгөөд Гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах зөвлөлтийн нийгэмлэгүүдийн холбооны орлогч дарга М.М.Песляк үг хэлжээ.
Мөн дээд сургуулиудын орос хэлний хичээлийн сургалт, заах аргын зөвлөлийн дарга,доктор С.Галсан, ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны элчин зөвлөх М.П.Макареев, ЭТНБХ-ны Гүйцэтгэх хорооны дарга Н.Лувсанчүлтэм, ЗСБНХУ-ын Дээд, тусгай дунд боловсролын яамны орос хэлний хэлтсийн дарга В.М.Мушенков, А.С.Пушкиний нэрэмжит орос хэлний институтийн орлогч захирал С.И.Сохин, БНМАУ-ын Ардын боловсролын яамны нэгдүгээр орлогч сайд Л.Шагдарсүрэн, нийслэлийн арван жилийн дунд сургуулийн багш Т.Дулмаа нар баяр хүргэж үг хэлсэн байна. Энэхүү нээлтийн ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МЗНН-ийн Төв зөвлөлийн орлогч дарга Б.Бадарч, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Ч.Сэрээтэр, БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Б.Ширэндэв, Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга С.Удвал, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ж.Роозон, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны нэгдүгээр орлогч дарга Т.Дашцэдэн, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Ж.Банзар болон албаны бусад хүн, тус салбарыг нээхэд оролцохоор ирсэн төлөөлөгчдийн гишүүд оролцсон байна. А.СПушкиний нэрэмжит Орос хэлний институт анх 1973 онд байгуулагдаж байсан бол түүний салбар Варшав, Прага, Будапешт, Гавана зэрэг хэдэн хотод нээгджээ. Тус институтийн салбарыг Улаанбаатар хотод нээсэн нь манай оронд орос хэлийг сурч, судлаж байгаа хэлбэр, түүний заах аргыг боловсронгуй болгох, орос хэлний мэргэжилтнүүдийг сургах, бүх нийтийн орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой ажил болсон юм.
Энэ баримт ҮТА-ын Ардын боловсролын яамны хөмрөгт хадгалагдаж байна.
Энэ баримт ҮТА-ын Ардын боловсролын яамны хөмрөгт хадгалагдаж байна.
Түүхийн баримтын төвийн
сан хөмрөгч Ч.Цэцэгмаа
сан хөмрөгч Ч.Цэцэгмаа
URL: