Хувь хүний сан хөмрөг
Монгол улсын ҮТА нь өөрийн сан хөмрөгөө төр, нийгэм, соёл, шинжлэх ухаан, урлаг спортын нэрт зүтгэлтэн түүхэн бие хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны явцад бий болсон хувийн гаралтай баримтаар байнга баяжуулж байдаг билээ. Энэхүү хувийн гаралтай баримтыг тус архивын санаачлага, тухайн хөмрөг үүсгэгч болон түүний төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэгчдийн хүсэлтээр тэдэнтэй зөвшилцсөний үндсэн дээр хүлээн авч, эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил хийх, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, ашиглуулах ажлыг зохион байгуулдаг юм.
Хувийн хөмрөгийн баримтыг төрийн архивт хүлээж авахдаа бэлгийн буюу гэрээслэлийн журмаар хүлээн авах ба хөмрөгийг хувийн, гэр бүлийн, ургийн гэсэн хэлбэрүүдийн аль нэгээр нь үүсгэж, тухайн хөмрөг үүсгэгчийн түүх намтартай холбогдолтой баримт, албан ажил олон нийтийн сонгуульт ажил, уран бүтээлийн баримт, захидал харилцаа, цуглуулгын баримт, гэр бүл төрөл төрөгсдийн холбогдолтой баримтуудыг хамааруулдаг байна. Төрийн архивт хадгалагдаж буй хувийн гаралтай баримтыг тэдгээрийн өмчлөгч болон эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглуулдаг бөгөөд энэ асуудлыг баримт хүлээн авах гэрээнд тодорхой тусгаж өгсний үндсэн дээр нээлттэй, хагас нээлттэй г.м. хэлбэрээр ашиглуулдаг юм.
Одоогоор ҮТА-ын сан хөмрөгт төр нийгэм, соёл шинжлэх ухаан, урлаг утга зохиолын нэрт зүтгэлтэн 300-аад хүний хувийн гаралтай баримт байгаа бөгөөд үүнээс бие даасан хувийн хөмрөг 20 байна. Үүнд:
1. Д.Сүхбаатар 1912-1925 он /Баримтын фото хуулбар/
2. Ж.Самбуу 1935-1944 он
3. Х.Чойбалсан 1912-1959 он
4. Б.Цэрэндорж 1911-1928 он
5. Хатанбаатар Магсаржав 1912-1926 он
6. С.Буяннэмэх 1927 он
7. О.Жамъян 1921-1931 он
8. Ж.Цэвээн 1909-1932 он
9. Б.Рэнчин 1923-2009 он
10. Д.Нацагдорж 1930 он
11. А.Амар 1922-1937 он
12. Х.Пэрлээ 1928-1987 он
13. Д.Цэвээндорж 1971-2006 он
14. Д.Лувсаншарав 1926-2011 он
15. Д.Данзанваанчиг 1952-2008 он
16. Б.Цэдэн-Иш 1932-2008 он
17. В.Л.Котвич 1894-2009 он /Хуулбар хувь/
18. Д.Пүрэвдорж 1933-2010 он
19. Н.Ишжамц 1928-2010 он
www.bolod.mn
URL: