Д.Болд: Би шагналаа буцааж өгөхгүй
“Үүлэн домог” шилдэг боллоо Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан Д.Болдыг төр соёрхож Төрийн шагнал хүртээсэн. Энэхүү шагналыг хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг. Харин энэ талаар дуучин Д.Болд хэлэхдээ “Зарим хүмүүс буцааж өгөх хэрэгтэй. Яахаараа Д.Болд гэж гээд л янз бүрээр ярьж байсан. Харин энэ бол Д.Болдын шагнал. Төр намайг үнэлж байна. Миний хувьд нас байгаа учраас Төрийн соёрхолт аваад улам ихийг хийнэ гэж бодсон. Шагналаа буцааж өгөх мэтийн зүйл хийхгүй. Хамгийн гол ээжийгээ баярлуулсан” гэв.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Монгол поп”-ын үргэжлэл хамгийн анхны шагналаа хүртжээ. Түүний “Монгол поп 2″ цомогт багтсан Ө.Пүрэвсүрэнгийн үг, дуучин Д.Болдын аялгуу “Үүлэн домог” UBS music awards-ын шилдэг видео шагналыг хүртсэн байна.
amur77.miniih.com
URL: