Америкийн эмгэнэлт явдал 1-р дэвтэр, 01-р бүлэг
Зуны орой бүрэнхий болж байлаа.
Дөрвөн бумаас доошгүй хүнтэй америк хотын худалдааны төвд өндөр байшин барилга, хана туурга сүндэрлэнэ… Ийм хот байсан гэж үнэмшихэд бэрхтэй болох үе хэзээ нэг цагт ирэх биз ээ.
Тэгээд одоо бараг нам гүм болсон өргөн гудамжинд хэсэг хүн гарч ирлээ. Дугуй хар эсгий малгай дороос цухуйсан өтгөн үстэй, тун их үзэмжгүй, тавь хирг насны намхан бүдүүн хар хүн голдуу гудамжны номч, дулдуйч нарын хэрэглэдэг авсаархан бадралт баг бишгүүр мөрөндөө эгэлдрэглэжээ. Түүний хамт гуалиг бишб оловч муухай гүй царайтай, тийм их бүдүүн биш боловч сүрхий чийрэг биетэй хээгүйдүү хувцастай дөчин тав эргэм насны эмэгтэй долоо орчим насны хүүгийн гараас хөтлөн, библи судар, уншлагын ном тэвэрч явлаа. Тэдний хойноос нилээд холхон арван тав орчим насны охин явж байв. Тэд томчуулынхаа хойноос дуулгавартай боловч нилээд дурамжхан дагаж яваа бололтой.
Халуун байсан боловч агаарт алжаан явахад аятайхан ажээ. Тэдний явж байгаа гудамжаар хавцал шиг давчхан өөр нэг гудамж яг хөндлөн огтолжээ. Тэр гудамжаар бөөн бөөн хүн, машин, цахилгаан тэрэг бужигнаж, нийтийн хөдөлгөөний ширүүну рсгал дунд зам гаргах гэж дохио чимээ тасралтгүй өгч байв. Гэвч нөгөө хэдэн хүн маань ээн бүгдийг хайхрахгүй, зөвхөн замд тохиолдолж байгаа машин, явган хүмүүсийн чихэлдсэн урсгалын завсраар нэвтрэн гарахыг хичээж байсан ажээ…
Тэдний замыг хөндлөн огтолсон дараачийн гудамжны өнцөгт чухамдаа одоо хүн амьтан байгаагийн ямарч шинж тэмдэггүй болсон хоёр эгнээ өндөрб айшингийн хоорондох нарийхан засварт хүрээд, хар хүн нь бадралт баг бишгүүрээ газар тавьж, хүүхэн нь түүнийг даруй онгойлгож, ном тавих ширээ босгоод, уншлагын өргөн нимгэн судрыг дэлгэв. Дараа нь хар хүндээ библийн судар өгөөд, хажууд нь зэрэгцэн зогсоход нь харин том хүү нь бадралт баг бишгүүрийн өмнө жижижг эвхмэл сандал заслаа. Өрхийн тэргүүлэгч хар хүн эргэн тойрноо итгэлтэй харах байдал гаргаж өөрийнхөө уншлагыг сонсох хүн байгаа эсэхийг ер тоохгүй байгаа мэтээр:
Эхлээд бид магтаал уншина. Бурхныг магтан залбирах хүсэлтэй хүн бүхэн бидэнтэй нийлж болно. Эстер минь бидэнд хөгжимдөөд өгөөрэй гэж хэлэв.
Одоо хүртэл аль болохоор хайхрамжгүй хөндий байхыг хичээж байсан, төлжөөгүй боловч гуалиг биетэй том охин нь эвхмэл сандал дээр сууж,бадралт баг бишгүүрийн бариулыг эргүүлэн:
“Хритосын хайр ивээлийн хишиг ямар сайхан бэ” гэдэг хорин долдугаар уншлагын судраас эхэлье гэж бодож байна гэж эхийгээ хэлэх хүртэл судрын хуудас эргүүлсээр суув.
Тэр завсар гэр гэртээ тарж явсан янз бүрийн мэргэжил, тушаалтай хүмүүс бадарлт баг бишгүүр бүхий хэсэг хүнийг хараад, тээнэгэлзэн гэлдэрч, тэднийг хялбалзан харж, зарим нь юу болж байгааг мэдэхээр зогсов. Бадралт баг бишгүүрийн эзэн энэ тээнэгэлзсэн байдлыг буруу ойлгож бусдын анхаарлыг татлаа гэж бодооод, нэн даруй самбаачлан, энд түүний уншлагыг сонсохоор олон хүн зориуд цугласан мэтээр:
- “Христосын хайр ивээлийн хишиг ямар сайхан бэ” гэж цөмөөрөө хамт уншъя гэв.
Охин бадралт баг бишгүүрээ дарж сулхан боловч зөв хөг авиа гарган, эхийнхээ чанга хоолой, эцгийнхээ тун эргэлзээтэй бэсрэг хоолой хоёрт өндөр чанга хоолойгоо нийлүүлэн уншиж эхлэв. Бусад хүүхэд нь томчуулаа дагаж, сулхан дуугаар гонгинолдох бөгөөд охин хүү хоёр бадралт баг бишгүүр дээр байсан номуудаас нэг нэгийг авав. Тэднийг ийнхүү уншиж байхад, нийтийн эргэлзэх үзэл, үл хайхрах байдлын эсрэгб ишрэн шүтэх үзлээ орхиогүй энэ үзэмжгүй гэр бүлийн хачин байдалд татагдсан гудамжны эрээ намбаагүй олон хүн тэднийг шохоорхон харсаар байлаа. Бадралт баг бишгүүрийн дэргэд байгаа охины хулчгар байдал зарим хүнд сонирхох өрөвдөх сэтгэл төрүүлж байв. Бүтэл муутайгий нь гарчилсэн хямд хувцастай сул дорой дүрс, зэвхий хөх нүд бүхий эцгийнх нь ажил мэддэггүй, ядруу байдал үзэгч хүмүүст бас л сонирхох, өрөвдөх сэтгэл төрүүлж байв. Бүх бүргийн дотроос зөвхөн ганц эх нь л амьдрал дээр амжилт гаргахгүй ч гэсэн амиа аргалахад тус дөхөм болох битүү хатуу ч бол хүч, зоригтой байлаа. Энэ эмэгтэй мулгуу боловч бусдыгаа бодвол хүндэтгэн үзэж болохуйц итгэл зоригтой хүн юм. Хэрэв та энэ эмэгтэйг унжсан гартаа уншлагын ном бариад, алсыг ширтэн зогсож байхы нь харах юм бол: “Энэ хүн ямар ч их дутагдалөай байлаа гэсэн зөвхөн итгэсэн зүйлээ л хийхийг эрмэлзэх байхаа” гэж хэлэх би ээ.
Хүү нь газар ширтэж, хоёр хөл лдээрээ ээлжлэн зогсож, тийм их чармайхгүй байдлаар дагалдан уншиж байв. Өндөр боловч хараахан чийрэгжээгүй биетэй, яруухан царайтай, цагаан арьстай, хар үстэй энэ хүү энэ гэр бүлийн дотроос хамгийн их ажигч, соргог хүн болох нь эргэлзээгүй юм. Тэрхүү өөрийнхөө энэ байлдалд дургүйцэн, тэр ч байтугай түүнээс болж шаналан зовж байгаа нь илэрхий байв. Тэр хүү өөрөө гүйцэд ухамсарлаагүй байгаа хэдий боловч амьдрал дээр шашны юмнаас буруу номын юмыг илүү сонирхож байжээ. Тэр бол шашин номын юм хийх тавилангүй хүн юм гэж одоо түүний тухай зөвхөн ганц үг хэлэхэд алдаа болохгүй биз ээ. Тэр хүү даанч залуу бөгөөд түүний эцэг, эх хоёрын сэтгэлд шингэсэн хийсвэр, бүрхэг бясалгалт тун харш гуа сайхан, баяр цэнгэлийн элдэв илрэл бүхэнд түүний сэтгэл даанч их тааламжтай байсан ажээ.
Үнэн хэрэг дээрээ түүний гэр бүлийн материалын ба оюун ухааны амьдрал нь түүний эцэг эх хоёрын тун их итгэн биширч, номлон ялгаж байгаа зүйлийн бодит чанар, хүч чадлыг түүнд үнэмшүүлэн өгч чадахгүй байв. Харин ч тэдэнд элдэв гачигдал, үгүйдээ эд материалыг гачигдал үргэлж тохиолддог байжээ. Эцэг нь ямагт библийн судар уншиж, энд тэнд явж, эндээс холгүй оршиж байгаа “шашны төлөөлөгчийн газар” голдуу номлол уншдаг байв. Эцэг эх хоёр нь энэ газрыг удирддаг байжээ. Тэр үед энэ хүүгийн ойлгож байснаар бол эцэг эх хоёр нь ажилд төлөөлөгчийн газрын ажлыг сонирхдог буюу буян үйлдэхийг дурлаж, эцгийнх нь ажилд талархдаг янз бүрийн ажилч хүмүүсээс мөнгө цуглуулдаг байв. Гэлээ гэсэн ч энэ айл ядруу байсан бөгөөд тэд ямагт барагтайхан хувцаслаж, бусад хүний эдэлдэг ихээхэн жаргал цэнгэл тохитой тухтай байдлыг мэддэггүй байв. Гэтэл эцэг эх хоёр нь тэднийг болон бүх хүний хайрлаж, өршөөж, асарч байдаг бурхныг ямагт магтан сайшаадаг байжээ. Энд ямар нэг хуурмаг юм лав байгаа бололтой байв. Хүү энэ бүгдийн учрыг олж чадахгүй байсан боловч эхийгээ хүндэтгэхгүй байж чадахгүй байлаа. Хүү эхийнхээ эелдэг ааш, дотор сэтгэл, төлөв байдлын аль алиныг мэдэрч байжээ. Төлөөлөгчийн газрын ажилд хүнд бэрх, гэр бүлийн татлаа түлхлээ их байлаа ч гэсэн эх нь хэзээд хөгжилтэй байдаг, үгүйдээ самгаддаггүй байсан юм. Энэ эмэгтэй ялангуяа гэр орноо хэтэрхий их гачигдалд орсон үед “Бурхан биднийг өршөөнө. Гэх буюу эсвэл “Бурхан бидэнд зам зааж хайрлана” гэж гүн их итгэлтэй дуу алдах нь олонтой байдаг ажээ. Гэвч гэр бүлийн үйл хэрэгт бурхны ач тустай оролцоо тун их чухал болсон үед ч тэдэнд бурхан ямар ч зам зааж хайрлахгүй байгааг тэр хүү ч, бусад хүүхэд ч тодорхой үзэж чадах байлаа.
Тэр орой хүү, том гудамжаар эгч дүү нарынхаа хамт тэнэж явахдаа, энэ бүгдээс үүрд салж ангижрах, үгүйдээ өөрөө энэ явдалд дахин оролцохгүй байхсан гэж тун их хүсчээ. Бусад хүүхэд ийм ажил хийдэггүйн дээр энэ ажил нь ямар нэг өөдгүй, тэр ч байтугай гутамшигтай мэт санагдаж байлаа. Энэ хүүг гудамжаар ингэж дагуулдаг болохоос бүр өмнө бусад хүүхэд өөрий нь дооглож, эцгий нь үзэл санаагаа ямагт ил номлодог гэж түүнийг нэг бус удаа шоолж байсан билээ. Эцэг нь “бурхнаа магтъя” гэдэг үгээр яриа болгоноо эхэлдэг учир хүүг долоон настай байхад нь тэдний зэргэлдээ байшингий нь хүүхдүүд цөм эцгий нь хармагцаа:
- “Бурхнаа магтъя” гэдэг хөгшин Грифитс тэр явж байна! Гэж хашгардаг байв.
Эсвэл хүүгийн хойноос: “Үүний эгч нь бадралт баг бишгүүр дардаг юм байна лээ! Тэр хүүхэн өөр юу дардаг бол?” гэж хашгардаг байв.
Тэгээд эцэг нь “бурхнаа магтъя” гэдэг үгээ яах гэж газар сайгүй давтаж явдаг юм! Бусад хүн тэхгүй байна шүү дээ.
Энэ хүү ч, түүнийг тохуурхаж байгаа хүүхдүүд ч бүрэн гүйцэд, адил тэгш байх гэсэн хүний хэзээ ёзоорны эрмэлзлийг илчилж байв. Гэтэл түүний эцэг эх хоёр нь бусдаас өөр байсан бөгөөд шашин шүтлэгийг хэзээ ямагт хэтэрхий эрхэлж байгаад, эцэст нь одоо түүгээр аж төрлөө хийж авчээ.
Энэ орой хүү, өндөр олон байшин бүхий үймээн шуугиан, хөл хөдөлгөөнөөр дүүрсэн том гудамжинд явж байхдаа хэвийн амьдралаас тасарч, амьтан хүний элэг доог болж яваагаа мэдээд, ичиж зовжээ. Гайхамшигтай сайхан автомобилиуд хажуугаар нь давхин өнгөрч, ажилгүй хүмүүс түүний бүдэг бадаг таамаглаж байсан ажил үйл, зугаа цэнгэлдээ яарч_ хөгжилтэй залуус хос хосоороо инээлдэн наадан өнгөрч, жижиг хүүхдүүд түүнийг шохоорхон харж байсан бөгөөд юм бүхэн түүний сэтгэлийг хөдөлгөж, түүний амьдрал буюу ерөөсөө түүний гэр бүлийнхний амьдралыг бодвол ямар нэг арай ондоо, сайн сайхан_, улам гоё зүйл санагдаж байв.
Энэ хүүхдүүдийн хувьд сэтгэлийн зүйн талаар алдаа гаргажээ гэдэг нь одоо тэдний орчимд зогсоо зайгүй алаглан эрээлэн хувирч байгаа гудамжны дэмий сэлгүүцэгчдэд мэдэгдэж иржээ. Зарим нэг нь бие биенийгээ тохойгоороо ёворч арай догь, хайхрамжгүй нэг нь нүд ирмэн, жигшингүй инээмсэглэх бөгөөд харин арай өрөвчхөн сэтгэлтэй буюу туршлагатай нэг нь энд хүүхэд байлгах нь дэмий юм гэцгээж байв.
- Би энэ хүмүүсийг энд бараг орой бүр, үгүйдээ долоо хоногт хоёр гурав дахин хардаг юм гэж нэг залуу түшмэл хэлэв. Энэ хүн дөнгөж сая найз хүүхэнтэйгээ уулзаад, түүнийг ресторанд аваачихаар дагуулж яваа ажээ. – Шашны нэрийдэлэт ямар нэг хуурмаг явдал юм даа гэж тэр түшмэл нэм жхэлэв.
- Энэ байдал том хүүгийн сэтгэлд таалагдахгүй байна. Тэр хүү их тавгүй байгаа бололтой. Ийм хүүхдийг дургүй байхад нь албадсаны хэрэг алга. Энэ хүү хотын худалдааны төвийн нэг ёсны байнгын хүн болсон дөч эргэм насны, ажилгүй тэнэмэл эр дэргэдээ зогссон амарлингуй байрын нэг хүнд хандаж хэлэв.
- Би ч мөн тэгж бодож бйана гэж хүүгийн чамин царайг сонирхсон тэр хүн зөвшөөрч хэлэв. Хүүг толгойгоо өндийлгөхөд түүний царай ичиж зовсон байдалтай байгаа нь харагдана. Зан төлөв нь хараахан тогтоогүй бөгөөд болж байгаа зүйлийн сэтгэл санааны болон шашин шүтлэгийн утга агуулга ойлгох чадалгүй амьтныг насанд хүрч, ухаан суусан хүмүүст л арай илүү тохирох иймэрхүү олон нийтийн өмнө хийх зүйлд албадан оруулах нь ашиггүй бөгөөд хэрцгий явдал юм гэдгийг ойлгоход бэрхтэй биш юм. Гэлээ гэсэн ч тэр хүү арга буюу захирагдаж явжээ.
Хамгийн бага охин, хүү хоёр нь орчин тойрондоо байгаа зүйлийг сайн ойлгож чадахгүй, хэтэрхий бага учир тэднд ямар ч хамаагүй байлаа. Харин бадралт бага бишгүүрийн дэргэд байгаа эгч охиныг хөндлөнгийн хүмүүс байтугай, эцэг эх хоёр нь хүртэл огт худал боловч аятайхан сайхан хоолойтой гэж нэг бус удаа хэлж байсан учир түүний бие бялдар болон дууллын тухай үзэгчдийн яриа, тэдний анхаарал тэр охины сэтгэлд таалажтай байсан бололтой. Түүний ахоолой тийм их сайхан биш байсан бөгөөд охины эцэг эх хоёр нь хөгжим муу мэддэг байжээ. Энэ охин сул дорой, эцэнхий туранхай бөгөөд онц гойд товосон сайхан юмгүй ажээ. Тэр охинд хурц сэргэлэн оюун ухаантай шинж тэмдэг ч үзэгдэхгүй байлаа. Дуулал бол тэр охинд бага зэрэг ч бол товойж, өөрөтө бусдыг анхаарал татах ганцхан бололцоо нь болж байсан нь гайхалтай хэрэг биш юм.
Гэтэл эцэг эх нь нийгмийн сэтгэл санааг ариутгахад аль болохоор тус дөхөм болох гэж хатуу шийдсэн бөгөөд эцэг нь анхдугаар уншлага төгсмөгц сэтгэлийн хүнд хүчир зовлонгоос ангижирсан хилэнцтэд Христосын өршөөл хайрлалын ачаар, бурхны тааллаар заяах тэр баяр баясгалангийн тухай чалчиж эхэлдэг байжээ.
Том хүү Клайд, хоёр бага хүүхэд цөм газар ширтэж, хааяа нэг, эцэг өөдөө харж байв. Тэд эцгийнхээ хэлж байгаа бүхнийг зөв, чухал зүйл мөн хэдий боловч амьдрал дээр байдаг бусад олон юмны адил тийм их утга төгөлдөр, сонирхолтой биш юм гэж бодож байсан байж ч болох бизээ. Тэд энэ бүгдийг нэгэнт сонсож ханасан бөгөөд тэднийзалуу цогтой оюун ухаан, гудамжинд болон төлөөлөгчийн газар хийдэг энэ номлолоос арай илүү их зүйлийг амьдралаас горьдон хүлээж байжээ.
Эцсийн бүлэгт хоёрдугаар уншлага төгсөж, ойрын нэг гудамжинд байгаа тэдний удирддаг төлөөлөгчдийн газрын тухай болон ерөөсөө Христосын гэрээс захианд тэдний үйлчлэн зүтгэж байгаагийн тухай дурсахын тулд Грифитс авгайг цөөн үг самбаачлан хэлсний дараа цугларсан олонд гуравдугаар уншлагыг сонсгож, төлөөлөгчийн газрын авралын ажил үйлсийн тухай товхимлуудыг түгээсэн бөгөөд өрхийн тэргүүлэгч Эйса Грифитс сайн дурын жаал зугаа өргөл барьц цуглуулж авчээ. Бадралт баг бишгүүрээ хамхиж, эвхмэл сандлаа эвхэж, Клайдад гардуулаад, библийн судар, уншлагын дэвтгүүдээ Грифитс авгай эгэлдрэглэмэгц, гэр бүлийнхэн төлөөлөгчийн газрыг чиглэн явцгаав.
Клайд дахиад энэ ажилд оролцохгүй, тэр өөрөө ч түүний ах дүү нар ч инээдэмтэй ажил хийж байгаа бөгөөд бусад хүнтэй адилгүй юм гэж дотроо үрглэж бодож явав. Хэрэв Клайд энэ явдалд албадлагаар оролцсонд гутаж гунирхсан байдлаа гүйцэд илэрхийлэн хэлж чаддагсан бол “гудамжны алиалагчид” гэж нэрлэх байсан билээ. Клайд үүнд хэзээ ч дахин оролцохгүйг хичээж байв. Тэд яах гэж түүнийг яирч явдаг юм? Ийм амьдрал түүний сэтгэлд нийцэхгүй байлаа. Бусад хүүхэд ийм юм хийхэд хүрдэггүй байна. Клайд энэ бүгдээс салж ангижрахад туслахуйц самуун гарахсан гэж хэзээ хэзээнийхээсээ илүү эрс шийджээ. Эгч охин л бадралт баг бишгүүртэйгээ хамт гудамжаар явж байг. Энэ нь түүний санаанд таардаг юм байна билээ. Бүстэй бүсгүй хоёр дүү хэтэрхий бага учир тэдэнд ямар ч ялгаагүй юм. Харин би…
- Өнөө орой олон түмэн урьдаасаа арай илүү анхааралтай байх шиг байлаа гэж Грифитс эхнэртэйгээ зэрэгцэн явж байхдаа хэлэв. Зуны оройн сайхан байдал түүнд нөлөөлж тайтгаруулсан учир хүмүүсийн ерийн хайрхамгүй байдлыг сайнаар тайлбарлахад хүргэжээ.
- Тэглээ, дөрөвдэх өдөр дөнгөж арван найман хүн товхимол авсан юм. Харин өнөөдөр хорин долоон хүн авлаа.
- Христосын хайр ивгээл үр дүнгээ үзүүлэх болно. Тоо томшгүй олон хүн ертөнцийн жаргал цэнгэл, үйл явдалд автагдан байгаа боловч тэднийг гай зовлонд учрахад нь одоогийн хийсэн буяны зарим нь тус болох болно гэж эцэг өөрийгөө ч эхнэрийхээ адил урамшуулахыг эрмэлзэн хэлэв.
- Тэгнэ гэдэгт би итгэж байна. Эцсийн эцэст зарим хүний гай зовлон, хүнд нүгэл нь тэдний буруу замаар орсныг ойлгуулж өх болно.
Тэд түрүүний гарч ирсэн хажуугийн нарийн гудамж руу эргэж, хэдэн байшин өнгөрөөд, өргөн цонх, үүдний хоёр шилий нь цагаан саарал будгаар бусдан ганц дан шар модон байшинд орцгоов. Хоёр цонх, давхар хаалганы самбар дээр: “Горьдлогын хаалга. Тусгаар шашинтны төлөөлөгчийн газар, Мөргөлийн хурал гуравдахь, зургаадахь өдөр оройн 8-аас 10 цаг хүртэл, бүтэн өдөр 11, 3, 8 цагт хурна. Хүн бүхэн ороход хориггүй” гэж хөндлөн бичжээ. Энэ бичгийн дор цонх бүхэнд: “Бурхан бол хайр ивгээл юм” гэсэн үг бичжээ. Түүний дор: “чи ээждээ захиа бичээгүй удаж байна уу?” гэж арай жижиг үсгээр бичжээ.
Нөгөө хэдэн үг үзэмжгүй шар хаалгаар орж, далд оров.
үргэлжлэлийг маргааш…
URL: