Чингис хааны туг сүлдийг хүрээнд залах тухай айлтгал

Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны бичиг. Нийслэл Хүрээний Хамба Номун хан, Эрдэнэ шанзудба нар дор тушаан илгээв. Тушаан явуулах учир: Төрийн тугийг аль өдрүүдэд залж байгуулах зэрэг манай яамнаас айлтгасан дор байгуулсан. Зарлиг жил бүр өвлийн сүүл сарын гучнаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл байгуулаад, дотогш залуул, бас гадаад дотоод хоёр Майдар залах, аймаг шавийн тансаг өргөх, зун өвлийн заагт тахилын цан бүжиглэх, гийсэн өдрийн баяр, Их Төр байгуулагдсан шинийн еснийн өдрүүдэд цөм өглөө байгуулаад, үдэш дотогш залагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг нийслэл хүрээний Хамба Номун хан, Эрдэнэ шанзудба нар дор тушаан явуулаад дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж, зохих газар тушааж, үүрд журамлан дагаж явуулмуй. Үүний тул тушаан илгээв.
Олноо өргөгдсөний хоёрдугаар он хаврын сүүл сарын шинийн зургаан /1913 он/
/МУҮТА, ХА-3. Д-1. ХН-477/

ҮТА, Түүхийн баримтын төвийн архивч Ц.Эрдэнэчимэг


URL:

Сэтгэгдэл бичих