ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОЛООГОНЫ ШҮҮС НЭН САЙН

Уламжлалт анагаах ухаан гэдэг юугаар ч орлуулашгүй үнэтэй ч ам дамжсан дам яриа, хэн нэг хүнд тухайн үед тус болсон мэт зөвлөгөө нь хүний эрүүл мэндэд аюул учруулах тохиолдол олон байдаг. Тийм учраас мухар сүсгээр хэн нэгний нэгний хэлснээр өөрийн болон өрөөлийн биед туршилт хийх нь маш эрсдэлтэй алхам гэдгийг санах ёстой. Ардын уламжлалт хэмээх зарим эмчилгээ нь үнэхээр үр дүнтэй байдаг эсэх талаар тодруулга бэлтгэн эрхэм уншигч та бүхэнд хүргэж байна. Буурын бохь хавдарт сайн гэж сонссон. Үнэн үү?

Буурын бохь гэгч нь буурын ороо орох үед шүлсний булчирхайнаас гарч байгаа хөөс шулс, эрүүний үс сахалд наалдсан нэг ёсны шүлс. Ер нь ороо нь хүчтэй орсон зэрлэг амьтны шүлсэнд тодорхой хэмжээний уураг, даавар байх магадлал өндөр. Тэр нь хүний биед эерэг энерги, тэнхэрч байгаа мэт мэдрэмж өгдөг байж болох ч хүний аливаа хавдрыг эмчилдэг гэдэг бол ташаа ойлголт юм. Гөрөөсний цусыг зүрх, ядаргаанд сайн тэр тусмаа түүхийгээр нь уух тустай гэдэг. Үнэн үү? Хавар болоход хүмүүс яргуй идсэн гөрөөсний цус ууна гэдэг. Олон жилийн судалгаагаар бол биед сайн хэмээн батлагдсан зүйл байхгүй. Мөн хэрэглэснээр бие сайжирсныг мэдэхгүй ч бие дордсон гэж бас сонсоогүй. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс гөрөөсний цус ууснаар ухаан алдаж унах тал бий. Ер нь гөрөөсний цус уухдаа болгоомжлох зүйл бий. Бор гөрөөс ойн захаар малтай хамт идээшилдэг. Адилхан салаа туурайтай амьтан учраас бруцеллёз болон бусад малын гаралтай халдварт өвчин авах магадлал өндөр байдаг.

Нохойн чихний цус түлэгдэлтэнд сайн гэдэг. Үнэн үү? Хүмүүс нохойн цусыг түлэгдэлтэнд сайн хэмээн түрхдэг. Энэ нь онолын талаасаа зөв сэтгэлгээ. Учир нь түлэгдээд гараад ирсэн улайсан арьс махан дээр хамгийн тэжээлтэй орчин бол цус байдаг. Харин заавал нохойн чихний цус гэдэг нь гарын дор хамгийн ойр нь нохой байдаг болохоор тэр болов уу. Ер нь хүний болон нохойн чих нь маш их цусан хангамжтай. Харамсалтай нь хүний бие махбодийн эсэд тэжээллэг сайн орчин болж чадахаасаа гадна нянд бас тэжээлийн маш сайн орчин өгдөг гэдгийг санах ёстой. Тиймээс өөрийнх нь түлэгдсэн эс ургахтай уралдан нян ургаж түлэгдсэн эс бохирдох магадлал ихтэй. Гэхдээ нохойн цус түлэнхийд сайн гэдэг оргүй эмчилгээ бус ч галзуу, бэтэг өвчнөөс авахуулаад өөр бусад аюултай өвчин шууд цусаар дамжин авах магадлал бий. Ээжийнхээ өлөн шээсийг уувал аливаа овчин түргэн эдгэрдэг гэдэг. Үнэн үү? Эхийнхээ өлөнг уугаад өвчин эдгэрдэг гэдэгт үнэний тал бий. Орчин үеийн анагаах ухаанаар оношлогддог олон өвчин байдгийн 70 орчим хувь нь сэтгэл зүй, сэтгэл бие хавсарсан өвчин байдаг. Дан махан биеийн өвчин гэж байхгүй. Бид үнэн сэтгэлээсээ итгэх юм бол магадгүй хавдрыг ч эдгээж чадна. Эх хүний үрээ гэсэн сэтгэлийн хүчээр бие нь сайжирч байгаа тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй. Үзэмний шүүс өдөр бүр уух нь даралт зүрхэнд сөргөөр нөлөөлдөг гэсэн. Үнэн үү? Үзэмний шүүсийг өдөр бүр ууж болохгүй. Ялангуяа эрүүл хүн. Цусанд калийн хэмжээ тодорхой түвшинд л байх ёстой. Түүнээс ихсээд ирвэл зүрхний хэм алдуулах, зүрхний цохилт удааширна.

Магадгүй зүрх муутай хүмүүст зүрх зогсох хүндрэл гарч болно. Харин даралтанд онцгой нөлөө байхгүй. Үзэмний шүүсийг цангасан болон удаан хугацаагаар гүйлгэсэн хүмүүс л уувал тохиромжтой. Зүрх муутай хүн эвшээлгэдэг гэлцдэг. Үнэн үү? Зүрх муутай биш, харин цус багатай хүн нойр нь хүрээгүй ч эвшээлгэдэг. Энэ нь цус багатай тамирдсан хүний шинж тэмдэг юм.Тэгэхээр цусаа, цусан дахь төмрийн хэмжээг шалгуулах ёстой. Мөн шинжилгээгээр уураг ямар байгааг тодорхойлуулах хэрэгтэй. Мөн ядаргааны үед эвшээлгэх нь бий. Зүрх өвдсөн хүнд долоолгоны шүүс өгөх сайн гэсэн Үнэн үү? Долоолгоно зүрхэнд сайн. Олон талаар сайн нөлөөтэй. Тиймээс намар түүж, жимсээр нь хатааж хандалж уувал бүр ч тустай. Эсвэл шүүс болгож хадгалаад хэрэглэвэл сайн.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих