ТӨМӨР ЗАМЧИД ОРОН НУТАГТ БАЙРТАЙ БОЛЖ ЭХЭЛЖЭЭ

Нийслэлээс 270 км орчим километрийн алсад орших “Шивээ-Овоо” зөрлөгт очиход гурван давхар шинэхэн орон сууц бvхнээс илvvтэй сvндэрлэж харагдав. 1990 онд байгуулагдсан залуухан өртөөний тоонд багтах ч төмөр замчдаа тохилог орон сууцанд амьдруулахын тулд энэ жил ашиглалтад өгч байгаа орон сууц нь энэ аж. Шинэ оны босгон дээр тус зөрлөгийн 24 ажилтан шинэ байрныхаа тvлхvvрийг хvлээн авлаа.Уг орон сууцыг төмөр замын барилга, засвар, vйлдвэр, vйлчилгээний ангийн замчид найман сарын хугацаанд барьж гvйцэтгэсэн гэнэ. Мэргэжлийн барилгачдаас дутахааргvй стандартын дагуу барьсан тухай дvгнэлтийг улсын комисс өгсөн хэмээн орон сууцны тvлхvvр гардан авсан ажилчид бахархангуй ярьсан юм. 1990 оноос “Шивээ-Овоо”-гийн нvvрсний уурхайн шав тавигдсанаар энэхvv зөрлөг бий болжээ. Улмаар 2008 онд хоёрдугаар зэргийн ачилтын өртөө болж Улаанбаатар хотын IV цахилгаан станцын нvvрсийг тасралтгvй тээвэрлэж байгаа аж. Жилдээ саяас дээш тонн нvvрс ачиж тээвэрлэдэг бөгөөд өдөртөө 100 гаруй вагон хvлээн авдаг гэнэ. Харин энэ өртөөнөөс цааш 70-аад км –ийн зайд “Олон-Овоо”-тын зөрлөг бий. Тэнд бас л 24 айлын шинэ орон сууцны эзэд тvлхvvрээ замын даргаасаа хvлээн авсан юм. Тус өртөө нь 1984 онд vйл ажиллагаагаа эхэлж улмаар Алаг толгойн нvvрсний ачилт хийдэг аж.
Ингээд шинэхэн орон сууцны тvлхvvр гардсан эзэд болон албаны хvмvvсийн сэтгэгдлийг сонирхлоо.

Б.Чинзориг: Гурван өрөө байртай болсондоо баяртай байна

/“Шивээ-Овоо” өртөөний дарга /
Энэхvv 24 айлын орон сууцанд “Шивээ-Овоо” өртөөнд ажиллаж амьдарч буй иргэдийн бараг 60 хувь нь хамрагдаж байгаа нь бидний цаашид ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бvрдvvлж өгч буй чухал ач холбогдолтой. Бид хэдий хөдөө талд амьдарч байгаа ч гэсэн хот суурин газраас дутахааргvй халуун ус, цахилгаан дулаан, интернэт, шилэн кабельтай хvртэл холбогдсон шинэ тохилог байртай болж байна. Ийнхvv төмөр замчин биднийхээ нийгмийн асуудалд vргэлж анхаарч ажиллах орчин нөхцөлийг маань vргэлж бvрдvvлж өгдөг УБТЗ-ын нийт удирдлагууддаа “Шивээ-Овоо” өртөөнийхөө хамт олныхоо өмнөөс баярлан талархаж буйгаа илэрхийлье. Миний хувьд 2003 оноос хойш “Цагаан хад” зөрлөг, “Улаан-Уул” зангилаа өртөөний даргаар тус тус ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард энэ өртөөнд даргаар томилогдсон. Эхнэр, хvvхдийнхээ хамт гурван өрөө байранд амьдрах болоод тvлхvvрээ гардаж авсандаа их баяртай байна. Манай өртөө энэ оныхоо ажлыг 115 хувиар давуулан биелvvлж ажилласан. Ирж буй шинэ ондоо улам амжилттай ажиллах болно гэдгээ хэлэх байна.

Г.Оюунгэрэл: Өмнө нь галладаг модон байшинд амьдардаг байсан

/Вагон vзэгч/
Анх өөрийн сонирхлоор төмөр замын ажилчин болж “Шивээ-Овоо” өртөөнд томилогдсон. Тvvнээс хойш ес дэх жилдээ ажиллаж байна. Манай удирдлагууд бидний ажиллах амьдрах орчин нөхцөлийг дээшлvvлж тохилог орон сууцаар хангаж буйд маш их баяртай байна. Цаашдаа дор бvрнээ ажлын хариуцлага алдалгvй улам бvр амжилт бvтээлийн төлөө ажиллах vvрэг хариуцлага бидэнд тохогдож байна гэж ойлголоо. Өмнө нь галладаг модон байшинд амьдардаг байсан. Мод тvлээгээ, усаа өөрөө зөөх гээд л бvх ачааллыг vvрнэ гэдэг ганц бие эмэгтэй хvнд хэцvv байлаа. Харин одоо энэ сайхан байранд цаг заваараа ажлынхаа холбогдолтой илvv мэдээлэлтэй болж улам бvр суралцаж, ахиж дэвжих урам зоригтой боллоо.

Г.Сэрээнэндорж: Ирэх онд дөрвөн өртөөнд орон сууц барина

/ УБТЗ-ын дарга /
2012 онд УБТЗ-ын хөрөнгөөр 86 төмөр замчиндаа зориулан технологийн орон сууц барьж ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахаар ажиллалаа. “Олон-Овоо”, “Шивээ-Овоо” гэх энэ хоёр ачилт буулгалтын өртөөндөө 24 айлын орон сууц тус тус ашиглалтад орууллаа. Vндсэндээ 24 айлын орон сууц нь тус бvр 1,1 тэрбум төгрөгийн өртөгтэй. Орчин vеийн шаардлага хангасан халуун хvйтэн устай, цахилгаан дулаан, интернэт болон шилэн кабельд холбогдсон байраар төмөр замчдынхаа ахуй амьдралыг сайжруулж буй юм. Энэ хөтөлбөрийг бид цаашид vргэлжлvvлэн явуулна.
Ирэх онд гэхэд дөрвөн өртөөнд ажилчдынхаа амьдрах орчинг тохилог байраар хангаж ажиллахаар төлөвлөж байгаа. Төмөр замчдынхаа ахуй амьдралыг сайжруулах зорилгоор энэ жилийн хувьд 400-гаад хvнд орон сууцны зээлийг шийдэж өгсөн.

Х.Эрдэнэ: Цаашдаа орон сууцаа төмөр замын зурвасаас гаргаж барина

/Монголын төмөр замчдын vйлдвэрчний эвлэлийн холбооны дарга/
Юуны өмнө шинэ байрныхаа тvлхvvрийг гардан авч буй төмөр замчиддаа баяр хvргэе. УБТЗ-ын захиргаа, Монголын төмөр замчдын VЭ-ийн холбооны хамтын гэрээний дагуу хийж буй томоохон бvтээн байгуулалтын нэг жишээ нь эдгээр орон сууц.
Цаашдаа бид энэ орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу ямар бодлого баримтлах ёстой вэ гэхээр технологийн орон сууцыг барихдаа төмөр замын зурваст газраас нь гарган барьж байхаар төмөр замын замын захиргаанд санал тавьсан. Учир нь, төмөр замын зурваст газар дээр баригдсан барилга маань тодорхой хугацааны дараа хувьчлагдах болвол төмөр зам газраасаа хөөх хvндрэл учрах магадлалтай. Жишээ нь, 1957 онд баригдаж байсан байшингаа манайд ажиллаж байсан өндөр настнууд хувьчлаад авъя гэсэн санал тавьдаг. Гэтэл төмөр замын зурваст газар дээр баригдсан барилга учраас байраа авах бол төмөр замын газрыг чөлөөлж өг гэдэг асуудал гарч ирсэн. Тиймээс л цаашид төмөр замчдаа орон сууцжуулах ажлыг хэрэгжvvлэхдээ төмөр замын зурваст газраас гаргаж барих шаардлагатай.

Т.Тvвшин: Найман сарын хугацаанд орон сууц барилаа

/ Барилга, засвар, vйлдвэрлэл, vйлчилгээний ангийн дарга /
Манай барилгын багийнхан 24 айлын орон сууцыг найман сарын хугацаанд барьж гvйцэтгэлээ. Сэлэнгэ аймгийн Сvхбаатар өртөөнд банкны зээлээр 32 айлын орон сууц барьсан.
Барилгуудын маань материалын чанарын хувьд асуудалгvй сайн. БНХАУ, БНСУ, ОХУ-аас оруулж ирсэн барилгын стандартад нийцсэн чанартай материалуудаар боссон барилга учраас аюулгvй байдлын талаар санаа зовох зvйлгvй. Тиймдээ ч бид барилгын хуулийн дагуу наанадаж гурван жилийн баталгаа өгч байгаа. Барилгын чанарыг материалаар нь vнэлдэг гэж ярьдаг даа.

Ардчилал


URL:

Сэтгэгдэл бичих