Улаан нүдэн гарагаас төмөр зам, вокзал илрүүлэв


Жозеф Скиппер энэ тухай анх мэдэгдэхдээ тэнд галт тэрэг ч байгаа хэмээв. MIGnews-ийн мэдээлсэнээр Скиппер нь хиймэл дагуулаас авсан гэрэл зургийг түшиглэн өөр бусад гараг дээрч нарийвчилсан судалгааг хийдгээрээ алдартай виртуаль археологич гэнэ. Тэгвэл Улаан нүдэн гарагийн хэд хэдэн гэрэл зургаас тэр төмөр зам эсвэл олон урсгалтай авто зам байгааг илрүүлсэн бололтой.   Ямартаа ч энэ нь ямар нэгэн тэгш шугам мэт татсан судал мэт зүйл байгаа нь илт болжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Марс гараг дээрх вагон гээд байгаа зүйлтэй адил дүрс манай дэлхийгээс олдож байсан нь зураг дээрээс харагдаж байаа юм. Энэ зургийг Google-ий газрын зургаас илрүүлж байсан ажээ. Тухайн үедээ энэ дүрсийг “харийнхны автомашин” байж болзошгүй гээд л өнгөрсөн. Анх  2006 оны нэг сард тэрхүү нисдэг машин нь Австралийн Перт хотод ажиглагдсан бол дараа нь өөр газарт ч байсан гэх. Хоёр сарын өмнө Mars Express байгууллагаас тус гарагийн гадаргуу дээр өмнө нь ус байсан гэдгийг мэргэжилтэнүүд зарлаад байлаа. Хиймэл дагуулын гэрэл зургаас асар том нуур байсан ул мөрийн илрүүлсэн юм.

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих