Шинэ орон сууцны метр кв-ийн үнэ 1.7 сая төгрөг байна
Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны метр квадратын үнэ нэмэгдсээр байна. Барилгын байршил, дүүргээс шалтгаалан үнэ өөр өөр байгаа ч дундаж ханш 1.7 сая төгрөгийн үнэтэй байгааг эдийн засагчид мэдээлж байна.
Тэдний мэдээлж байгаагаар орон сууцны үнэ өнгөрсөн хугацаанд тасралтгүй өсч байгаа бөгөөд дээрх үнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна.
Үнэ нэмэгдэхэд мэдээж барилгын материалын үнийн өсөлт болон шатахуун түлшний ханшийн өсөлтөөс гадна орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой аж.
Дашрамд дуулгахад, эдийн засагчдын таамаглаж байгаагаар орон сууцны үнэ цаашид ч өсөх бөгөөд метр квадратын үнэ ойролцоогоор 2500-4000 ам.долларт хүрэх юм байна.
URL: