“Сод Монгол”-ын Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүтний хууль бус газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хот дахь хууль бус газар олголтын асуудлыг цэгцлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй билээ. Энэ хүрээндээ зарим нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6.г, “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Восточный альянс” ХХК-д Баянгол дүүргийн 3-р хороо Барс захын хойд талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, цэцэрлэг, цэвэр ус, цахилгаан, холбооны шугам түүний хамгаалалтын бүсэд холбогдох хууль, тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн
2.“Ханбүргэдэй” ХХК-д Баянгол дүүргийн 4-р хороо 157-р цэцэрлэгийн зүүн талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, гудамж, автомашины зогсоол, дулааны шугам сүлжээ болон түүний хамгаалалтын бүсэд холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн
3. Иргэн Д.Чулуунцэцэгт Баянгол дүүргийн 4-р хороо, 157-р цэцэрлэгийн зүүн талд Баянгол дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмшүүлсэн тул Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 263 дугаар захирамжийн иргэн Д.Чулуунцэцэгт, газар эзэмших эрхийг “Талын хүрээ” ХХК-д шилжүүлсэн, тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
4.“Лүминари” ХХК-д Баянгол дүүргийн 2-р хороо Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны зүүн талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хууль зөрчин, цэвэр ус, дулааны шугам дээр болон тэдгээрийн хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн
5.“Содмонгол групп” ХХК-д Баянгол дүүргийн 2-р хороо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны баруун талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.
6.“Сансара трейд” ХХК-д Баянгол дүүргийн 11-р хороо, Баянгол эмнэлэгийн баруун талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хууль зөрчин, дулааны шугам болон түүний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр байршуулан илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
7.Иргэн Н.Саруулбаатарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Теди” үйлчилгээний төвийн зүүн талын автомашины зогсоол дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
8.Иргэн Д.Очирсүмд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны урд Чингэлтэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хууль, барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн
9. “СН трейд” ХХК-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Урт цагаан үйлчилгээний төвийн зүүн талын авто зогсоол дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн
10. Иргэн Д.Оюунтуяа, Ө.Үнэнбүрэн нарт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Худалдаа хөгжлийн банкны урд талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчин холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.
11. Иргэн Д.Ганпүрэвт Чингэлтэй дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн баруун талд дулаан, цэвэр усны магистраль шугам түүний хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн.
12.“Бату констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар Цахилгаан станцын баруун талд Хан-Уул дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар эзэмшүүлсэн.
13.“Баярс констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын урд талд, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар сургуулийн хашаан дотор дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин, сургуулийн эзэмшил газартай давхцуулан илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
14.Иргэн Б.Нямсүрэнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан нисэх онгоцны буудлын хамгаалалтын зурвасын урд Хан-Уул дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн
15. “Эс девелопмент” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Автобус-1 компаний замын хойд талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
16.Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр шинээр баригдсан Спортын ордны хойд талд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд нэрийн дор орон сууц, үйлчилгээний зориулалтаар холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 тоот захирамжийн Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт, уг газрын эрхийг “Ди Би Ай” ХХК, “Хоум плаза” ХХК-д шилжүүлэн Буянт-Ухаа хорооллын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдахаар төлөвлөгдөж буй авто замын өргөтгөл шинэчлэлийн трассад оруулж эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/243 дугаар захирамжийн “Ди Би Ай” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамжийн “Хоум плаза” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
17.“Импайрланд” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан нисэх онгоцны буудлын урд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
18. “Буянт цэцэрлэг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүүн талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
19. “Мөнххаан трейд” ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ж.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн баруун талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.
20. “Эс Ай Би Би” ХХК-д Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хангай” зочид буудлын хойд талд Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд газар эзэмшүүлсэн.
22. Иргэн С.Нямдаваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн замын урд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд газар эзэмшүүлсэн.
23. “СН трейд” ХХК-ний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Усан спорт сургалтын төвийн зүүн талд байрлах эзэмшил газрын эрхийн гэрчилгээг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад “СН трейд” ХХК-иас Худалдаа хөгжлийн банкинд, тус банкнаас “СН трейд” ХХК-д удаа дараа шилжүүлж, хугацааг сунгаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн
24. Иргэн Д.Энхжаргалд, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн урд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн, иргэн Д.Энхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжийн Д.Энхжаргалд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
25.“Мөнххаан трейд” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 16 дүгээр хороо “Пирамид “үйлчилгээний төвийн урд талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд газар эзэмшүүлсэн.
26.Иргэн М.Алгирмаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-р байрны хойно нийтийн эдэлбэрийн газрын зам талбайд холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн.
27.“Саруулсайхан” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 17 дүгээр хороо 32-р байрны баруун урд талд барилга, эрүүл ахуйн норм, стандартыг зөрчин газар эзэмшүүлсэн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг удаа дараа сунгаж, шилжүүлж илт хууль бус захиргааны акт гаргасан.
28.“Батцагаан-Өргөө”ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн Шунхлай нефть баазын хойно, Төв цэвэрлэх байгууламжийн урд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн.
29. Иргэн М.Ундармаа, Ж.Раднаабазар нарт Баянзүрх дүүргийн 4-р хороо Зүүн 4 зам, Кемпинский зочид буудлын урд талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн иргэн М.Ундармаа, Ж.Раднаабазар нарт, уг газрын эрхийг иргэн Х.Бат-Өлзий, П.Ганбат, Х.Эрдэнэбат, П.Отгонбат нарт шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/116 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Өлзий, П.Ганбат, Х.Эрдэнэбат, П.Отгонбат нарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
30. “Монгол глобал” ХХК-д Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, РЦНК-ийн баруун урд талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 405 дугаар захирамжийн “Монгол глобал” ХХК-д, уг хууль бус газрын эрхийг иргэн М.Ундраа, “Эс Энд Ви Юү” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн иргэн М.Ундраад, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжийн “Эс Энд Ви Юү” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
31.Иргэн Б.Энхжаргалд Баянзүрх дүүргийн 1-р хороо талд иргэн “Голден вилл” орон сууцны хотхоны баруун талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 505 дугаар захирамжийн иргэн Б.Энхжаргалд, уг газрын эрхийг “Ди Ти Өү” ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/222 дугаар захирамжийн “Ди Ти Өү” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
32.Иргэн М.Чойдоржид Баянзүрх дүүргийн 1-р хороо, “Голден вилл” хотхоны баруун талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжийн М.Чойдоржид холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
33. “Рэс” ХХК-д Баянзүрх дүүргийн 1-р хороо, РЦНК-ийн баруун талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 744 дүгээр захирамжийн “Рэс” ХХК-д холбогдох заалтыг тус хүчингүй болсонд тооцсугай
34. Иргэн Ө.Алтанцэцэгт Баянзүрх дүүргийн 1-р хороо, РЦНК-ийн баруун талд дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар захирамжийн иргэн Ө.Алтанцэцэгт, уг газрын эрхийг “Пиэрл” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийн “Пиэрл” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
35.“Мон Уран” ХХК Баянзүрх дүүргийн 1-р хороо, “Рояал кэйстл” хорооллын хойд талд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 2001 онд авсан газраа 9 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхад 2011 онд “Янусхяз” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин шилжүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжийн “Янусхяз” ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар захирамжийн “Мон-Уран” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
36. “Инвекс” ХХК-д Баянзүрх дүүргийн 10,11,12,14-р хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд талд Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин 113 га газар эзэмшүүлсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 320 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, уг газрын эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 209 дүгээр захирамжийн “Инвекс” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 312 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 557 дугаар захирамжийн “Инвекс” ХХК-д, Инвекс эстэшинэрис ХХК, Инвексжюверли ХХК, Инвексмэншоп ХХК, Инвексшүүз ХХК, Инвексскантийн ХХК, Инвексспортс ХХК, Инвекссервис ХХК, Инвекскоммодитис ХХК, Инвексфүүдс ХХК, Инвексклотс ХХК, Инвексхоум ХХК, Нью грэйт лайн ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 825 дугаар, 2012 оны А/64, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “Дүнжингарав” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
37. Иргэн Б.Цэндсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний баруун хойд талд цэвэр усны шугам түүний хамгаалалтын бүс, автозамын хамгаалалтын зурваст байрлах эзэмшил газрын эрхийн гэрчилгээг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 475 дугаар захирамжийн иргэн Б.Цэндсүрэнд, “Эм Ай Ти Ай Си” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “Эм Ай Ти Ай Си” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
URL: