Баргын тал нутгийн өвлийн наадам болов

2012 оны Өвөр монголын өвлийн Наадам буюу Баргын тал нутгийн гал тахилгын соёлын наадам Хуучин Барга хошууны Баянхадагийн аялал жуулчлалын газар боллоо. Хятадын олон газрын жуулчид болон малчид үндэсний онцлогтой энэхүү цасны баяр наадамд оролцлоо.

ӨМӨЗР-ны орлогч дарга Бү Шяолинь Наадамыг нээлээ.

Нээлтийн ёслол дээр, малчид үндэсний хувцсаараа гоёж, Баргын тал нутгийн гал тахилгын ёслол болон дуу бүжгийн уран сайхны тоглолт үзүүлсэн байна. Цасан дээрх морины уралдаан, цасан дээр бөх барилдуулах, сур харвах зэрэг уламжлалт уралдаан тэмцээнээр наадмаа нээлээ. Хуучин Барга хошуу нь “Хятадын наадмын соёлын нутаг” -аар нэрлэгддэг аж. Сүүлийн жилүүдэд тус хошуу цас мөсний нөөц баялаг болон үндэсний онцлогтой соёлдоо түшиглэн, өвлийн аялал жуулчлалыг ихээр хөгжүүлж, дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татсаар иржээ.

 

Сүүлийн өдөр, “Баргын тал нутгийн тахилгын соёлын наадам” нь “2012 оны Хятадын хамгийн үндэстний онцлогтой соёлын наадмын жагсаалтад орж” тус хошууны өвлийн аялал жуулчлалыг хийхэд улам таатай боломжийг бий болгожээ.

\Р\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих