Зарим уулзварт зүүн тийш эргэхийг хориглолоо

Нийслэлийн Замын цагдаагийн газраас, замын хөдөлгөөний шинэ зохицуулалт хийхээр боллоо. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн ихэнхдээ чигээрээ 2-р эгнээгээр явж, өдрийн турш ачаалал ихтэй байгаа бөгөөд хөдөлгөөн баруун тийш сунаж тогтмол гэрлэн дохио болон зохицуулагчийн дохиогоор нэмэлт хугацаагаар явуулж байгаа юм байна. Энэ нь Их тойруу Бөмбөгөрөөс, Сөүлийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны  /Өгөөж/ уулзвар, Амарсанаагийн гудамжны хөдөлгөөнийг ачааллыг нэмэгдүүлжээ.

Иймд 2012 оны 12 сарын 26-наас эхлэн Гранд Плазагийн уулзварт Энхтайваны өргөн чөлөөнөөс  Амарсанаагийн гудамж руу зүүн эргэж орох, 11-р сургуулийн арын уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Чоймболын гудамж болон Партизаны гудамж руу зүүн эргэж орохыг хориглолоо.  Тус хоёр уулзвааар Энхтайваны өргөн чөлөөнд зөвхөн чигээрээ болон баруун эргэлт хийн явах болно.

Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар Баруун 4-н замын уулзвар, Сөүлийн гудамж, Их тойруугаар явж уг гудамжууд руу орох боломжтой.

Энэ арга хэмжээний үр дүнд тухайн уулзварт Энхтайваны өргөн чөлөөгөөр чигээрээ явах автомашины тоо нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар сайжрах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих