Жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэллээ

Удаан хүлээлгэсэн жолооны үнэмлэхийг өчигдрөөс хэвлэж эхэллээ. Одоогоор 2 машин зэрэг хэвлэж байгаа бөгөөд нэмж 2 машин ирэх юм байна. Өнгөрсөн тав дугаар сараас хойш материал хуримтлагдсан учраас ачаалал их байгаа гэнэ.

Тиймээс жолооны үнэмлэхийн хэвлэлтэн дээр ажиллагчид 24 цагаар ажиллахаар болжээ. Жолооны үнэмлэхний бэлдэцийг нийлүүлж байсан компани шаардлага хангахаа больсон учраас гэрээгээ цуцлан, шинээр сонгон шалгаруулах гэсээр ийн цаг хугацаа удаад байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих