Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн 30 тонн мах хөгцөрчээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн баталсан удирдамжийн дагуу Багахангай дахь Max боловсруулах үйлдвэрийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааны байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой ажлын хэсэг энэ оны арван нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд тус үйлдвэрт ажиллажээ. Нийслэлийн Багахангай дүүрэг дахь Max боловсруулах үйлдвэр нь Финлянд улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд байгуулагдсан байна. Хоёр ээлжиндээ 180 гаруй хүн жилд 20 мянган бог, тэр хэмжээний бод, 600 үхэр, зургаан мянга 500 гахай нядалж, дөрвөн мянга 200 тонн мах бэлтгэх, хоногт 300 тонн чанамал, 600 тонн бүтэн утлагатай, хиам үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай үйлдвэр юм. Засгийн Газар болон нийслэ­лийн Засаг даргын Тамгын газраас хаврын улиралд махны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд нөөцийн мах бэлтгэх шийдвэрийн дагуу Улаан­баатар хотын Захирагчийн ажлын албатай мах бэлтгэх гэрээ байгуулан энэ оны 11 дүгээр сарын 25-нд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн зээлийг жилийн 7,0 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ.

Мөн тус мах боловсруулах үйлдвэрийн харъяа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх аммиакан зооринд хадгалагдаж байгаа үхрийн гулууз махны жижиглэн худалдаалах үнийг шинэчлэн тогтоож ойрын үед худалдан борлуулж энэ өртөгөөр шинээр мах бэлтгэн нөөцлөх боломж бүрдүүлэх нь чухал байгаа аж. Учир нь Засгийн Газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу тус мах боловсруулах үйлдвэр нь нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 15 000 тонн мах бэлтгэн нийлүүлэх, 30 тонн махыг нөөцлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч, одоогийн байдлаар нөөцөлсөн махны ихэнх нь стандартын шаардлага хангахгүй болсон нь шалгалтаар тогтоогдсон байна.

Харин нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлд хэрэгтэй. Нэгт энэхүү мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хүчин чадлыг ашиглан амжилттай ажиллуулж чадвал улсын төсөвт жилдээ 20 тэрбум төгрөгийг орлого оруулах боломжтой, хоёрт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах зорилгоор 30 тонн мах нөөцлөх үүргээ энэхүү махны үйлдвэрийг түшиглэн биелүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Тус мах боловсруулах үйлдвэрийн даргаар П.Цогтбаатар энэ оны 11 дүгээр сарын 9-нд томилогдсон ч одоог хүртэл ажлаа бүрэн хүлээж аваагүй байгаа юм байна. Учир нь түүнийг ажлаа хү­лээж авахаар очтол өмнөх дарга нь байгууллагын дансанд байсан бүх мөнгийг ажилчдадаа тараагаад үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байжээ. Тэрээр нөөцөнд авахаар худалдан авсан махыг сольсон байж магадгүй гэж би бодож байна. Стандартын шаардлага бүрэн хангасан мах нөөцлөх системтэй энэ үйлдвэрт нөөцийн махны 30 орчим тонн нь хөгцөрсөн байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс би зохих журмын дагуу хуучин удирдлага болон холбогдох албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтэй байна” гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд, эхний ээлжинд төсвөөс хөрөнгө зарж тухайн үйлдвэрийн өрийг тэглэх боломжгүй, харин мах хадгалах горим зөрчсөн шалтгаан нөхцлийг судалж акт тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэгчийг урамшуулах тогтолцоонд шилжүүлнэ
Нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь нийслэлийн удирдлагуудын нэг том зорилт билээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн дүүрэг, хороодод мөрдөгдөх аюулгүй байдлын индексийг тогтоож, хэрхэн мөрдөн ажиллах боломж байгааг судлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосон юм. Энэхүү үүргийн дагуу ажлын хэсэг байгуулагдан тус ажлын хэсэг хоёр cap гаруй хугацаанд ажиллан эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг боловvруулсан байна. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд эхний ээлжинд эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоож дүгнэх аргачлал боловсруулах нь Улаан­баатар хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас харахад Монгол Улсад гарч буй халдварт өвчний талаас илүү хувь нь нийслэлд гардаг гэсэн байна. Мfн агаар, хөрсний бохирдол, амьдрах орчин нөхцөл тааруу байгаа зэрэг нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл байх нөхцлийг алдагдуулдаг гэж үзжээ. Тиймээс, нийслэлийн удирд­лагын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол үндсэн чиглэл болсон Эрүүл аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын тулд эрүүл аюулгүй байдлын индекс тогтоох юм. Ингэснээр Улаанбаатар хотыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэх нэг боломж бүрдэнэ гэж тооцож байгаа аж.

Эрүүл аюулгүй байдлын индексийг үндсэн 68 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд, үзүүлэлтээрээ тэргүүлсэн хороо, дүүргийн Засаг дарга нарт бүтэн жилийн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох журмаар энэ ажлыг идэвхжүүлэх юм байна. Харин энэхүү индекст хүрээгүй бол хорооны Засаг дарга, эрүүл мэндийн ажилтнууд гэх мэт тухайн дүүрэг хорооны иргэнд үйлчлэх ёстой төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх аж. Эрүүл хот, эрүүл дүүрэг, эрүүл ажлын байр, эрүүл сургууль гэсэн Нийслэлийн дэд хөтөлбөртэй уялдуулан эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоогоод хэвшчихвэл нийслэлийн иргэдийн амьдрах орчин бодитойгоор сайжирна гэж үзэж байгаа юм. Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг нийслэлийн Засаг даргын Захирамж гарган батлах бөгөөд шалгаруулах журмыг НИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм.

Ж.МАРАЛ

Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих