Хүнсний гол нэрийн барааны үнэ 2012 оны 12-р сарын 19-ний өдрийн байдлааp

2012 оны 12-р сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.3 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2012 оны 12-р сарын 19-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад ямааны махны үнэ 1.9 хувиар буурсан бол, үхрийн махны үнэ 1.4-2.5 хувь, хонины ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 0.7 хувиар өссөн байна.
Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.3-0.4 хувиар өссөн бөгөөд харин хонины ястай махны үнэ 0.5 хувиар буурч, адууны болон ямааны махны үнэ тогтвортой байв. 2012 оны 12-р сарын 19-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6186 төгрөг, хонины цул мах 6540 төгрөг, үхрийн /ястай/ мах 7156 төгрөг, үхрийн цул мах 8256 төгрөг, ямааны мах 4660 төгрөг, адууны мах 5514 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ: 2012 оны 12-р сарын 19-ний байдлаар гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.6 хувиар өсч, задгай 1-р зэргийн гурилын үнэ тогтвортой байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 1.3 хувиар өсчээ.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 12-р сарын 19-ний байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна…

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих