Аваргын танил хар

Наадмын ногоон дэвжээн дээр олон жил бөх сонирхогч монголчуудаа баярлуулсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ чамлахааргүй бизнес эрхэлж, овоо хөрөнгө хурааж чадсан учраас тун чинээлэг амьдардаг. Өөрөө нэр хүндтэй, эхнэр нь халамжтай энэ хүнд үнэхээр дутагдах гачигдах зүйл байдаггүй ч түүний зодог шуудгийг өвлөх хүү байхгүйд жаахан сэтгэл дундуур явдаг нэгэн. Гэвч Их аварга хоёр охиноо тун танхил өсгөсөн бөгөөд тэднээсээ удам залгах бөх хүү төрнө гэж сэтгэлээ засч явдаг юм гэнэлээ. Нэг хэсэг Германд сурч, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн охид нь сүүлийн хэдэн жил УИХ-ын гишүүн аавыгаа бараадан Монголд суралцаж байгаа гэнэ. Том охин нь Анагаахын дээд сургуульд сурдаг бөгөөд өдөр бүр Ландаар хүргүүлж ирж, орой бүр Бенз машинаар гэр рүүгээ харьдаг. Аав шигээ биерхүү энэ охиноос Анагаахын чөргөр банди нар хүртэл айдаг ч ааш нь яг нялх хүүхэд шиг танхил. Ангийнхандаа бүү хэл багш нартаа эрхэлж, хэл амаа зажилдаг аж. Тиймээс сургуулийнхан нь түүнд “Аваргын танхил хар” гэдэг нэр өгчихсөн, түүнийг ямар нэг байдлаар гомдоохоос бүгд л эмээцгээдэг гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих