Адал явдалт киноных шиг гэмт хэрэг олныг хирдхийлгэв

Монголд эрүүгийн нөхцөл бай дал жил ирэх тутам хүндэрч, урьд өмнө дуулдаж байгаагүй гэмт хэрэг гарах болсон. Үүний тод жишээ нь бага насны хүүхэд барьцаалж, эцэг эхээс нь их хэмжээний мөнгө нэхсэн нь улирч буй долоо хоногийн дуулиан шуугиантай, содон үйл явдал болов.

Гадаадын адал явдалтай кинонд л үзэж байсан ийм ноцтой хэрэг Монгол Улсад гарч байсан удаагүй. Утасны дугаараа нууцлан, дуу хоолойгоо өөрчлөн, наймхан настай хүү гийн эцэг рүү залгаж, “100 сая төгрөг өгөхгүй бол, хүүхдэд чинь муу зүйл тохиолдоно. Цаг даад хэлбэл хүүхдээ харахгүй гэж мэдээрэй, хо тод байдаг охинд чинь ч муу юм болно шүү” хэ – мээн сүрдүүлсэн нь эгээл адал явдалт киноны баатар мэт. Гэмт этгээд хүүг сургуулийн хаа хашаагаар оронгуут малгайгаар нь нүдийг нь таглан, ороолтоор нь амыг нь боож, машинд суулган нэгэн байранд аваачсан бөгөөд 30 цагийн дараа хүүг юу ч болоогүй юм шиг гэрийнх нь үүдэнд орхисон.

Киноноос үздэг зүйл монголчуудын амьдралд тохиолдоно чинээ хэн ч санаагүй. Тиймдээ ч олон хүн цочирдсон. Зарим иргэн энэ мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс иргэдэд хүргэсэн хэвлэл мэдээллийн болон хуулийн байгууллагынхныг сенсаац тарилаа хэмээн буруутгаж буй.

Өөр нэг хэсэг нь энэ явдлын дараа үр хүүхдэдээ тавих анхаар лаа ч сайжруулсан. Ахмад настнууд үр хүүхдэд минь муу зүйл бүү тохиолдоосой хэмээн бурхан даа залбирч, тэнгэртээ сүүгээ өргөж суусан нь ч бий. Хүүгийн эцэг эх, ах дүү хамаа тан садан, найз нөхөд нь бүтэн 30 цагийн турш шаналж, аргаа барахдаа энд тэндээс зээл дэж байж шаардсан мөнгийг нь цуглуулах гэж хичээж байсан гэдэг. Олныг хирдхийлгэсэн энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, өчигдөр баривчилсан.

Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн наймд “насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж барьцаалсан бол 5-10 жил хорих ял шийтгэнэ” гэж заасан. Гэхдээ энэ зүйл заалтын тайлбарт зааснаар өөр гэмт хэрэг үйлдээгүй, сайн дураараа барьцаалагдагчийг сулласан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж буйг сэжигтэн этгээд судалсан байж ч болох талтай.

Хүүхэд барьцаалагч этгээд садангийнх нь хүн байжээ

-Гэмт этгээд өрөө дарахын тулд хэрэг үйлдсэн бололтой -

Дархан-Уул аймагт найман настай хүүг барьцаалж, ар гэрийнхнээс нь их хэмжээний мөнгө шаардсан этгээдийг цагдаагийнхан уржигдар орой хэн бэ гэдгийг тогтоож, өчигдөр баривчилжээ. Уг хэргийг 29 настай Г.Энх-Од гэх залуу үйлджээ. Г.Энх-Од хүүгийн аав Б-тэй садан төрлийн хүмүүс гэх мэдээллийг орон нутгийн цагдаагийн байгууллагын эх сурвалж өглөө. Цагдаагийнхан хэрэг гарсан шалтгааныг шунахайн сэдэлтэй гэж үзэж буй. Учир нь, сэжигтэн Г.Энх-Од энд тэнд их хэмжээний өр зээл тавьсан байжээ. Цагдаа, прокурорын байгууллагын албаны хүмүүс “Сэжигтнийг саатуулсан, хэргийг ямар учраас үйлдсэнийг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Эрүүгийн хуульд байгаа, барьцаалагдсан хүнийг сайн дураараа сулласан бол хариуцлагаас чөлөөлөх заалт үйлчлэх эсэх нь тодорхойгүй” гэлээ.

Г.Энх-Од гэж хэн бэ. Сэжигтэн Г.Энх-Од ДарханУул аймагт үйл ажиллагаа явуулдаг ТВ-12 телевизэд ажилладаг. Хөтлөгч-сэтгүүлчээр ажиллаж байгаад сүүлдээ захирал нь болжээ. Түүнийг таньдаг хүмүүс “Сэргэлэн нь дэндсэн залуу” гэж хэлж байв. Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Ээж нь Дархан-Уулдаа нэр хүнд сайтай эмч аж. Тэрбээр хүүг барьцаалснаа бичлэг хийж эцэг эхэд нь үзүүлэх гэж байсан бололтой. Энэ сарын 18-ны орой нэгэн танилаасаа “Дүрс бичлэгийн камераа хэрэглүүлээч” хэмээн утсаар ярьж, гэрт нь очсон гэх мэдээллийг цагдаагийн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж бидэнд мэдээллэв.


URL:

Сэтгэгдэл бичих