Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяраас дахин уучлал хүсч, хүлцэл өчих тухай

Зууны мэдээ сонин 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 297, 298 /4299,4300/  дугаарийн 3 дугаар нүүрэндээ Улс төр, хөшигний ард гэсэн буланд “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гол захиалагч буюу УВС БҮЛЭГЛЭЛ” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан билээ.

 

Уг нийтлэлд сайд асан С.Отгонбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтийн гол захиалагчдын нэг төдийгүй Онцгой Байдлын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан мэтээр илт гүтгэж, түүнийг ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж яваа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, Монгол улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав нартай үндэслэлгүйгээр холбон нэр төрийг нь гутааж гүжирдсэн нийтлэлээ хариуцлагатайгаар залруулж байна.

 

Манай сонин ёс зүйгүй үйлдэл гаргасан ажилтнууддаа ажлын хариуцлага тооцсон бөгөөд нийтлэлд дурьдагдсан дээрхи нэр бүхий албан тушаалтнуудаас уучлал хүсч, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын нэр төрд удаа дараа үндэслэлгүй халдсан үйлдэлдээ дахин хүлцэл өчиж албан ёсоор уучлал гуйж байна.

 

 

                    ЗУУНЫ МЭДЭЭ СОНИНЫ РЕДАКЦИ


URL: