Өнөөдөр ерөнхийлөгч ажиллаж, үдэш нь би ”Шинэ жилдэнэ”

Өнөөдөр өнөөх алдарт 12 дугаар сарын 21. Өөрөөр хэлбэл манай цэнхэр гариг “тогтворгүйтнэ”. Товчхондоо маяачуудын зөгнөлөөр өнөөдөр дэлхий сүйрнэ хэмээн дэлхий даяар шуугьсан. Зарим нь дэлхий сүйрэхгүй юмаа гэхэд хэд хоног харанхуйлна. Үгүй ядаж л дэлхийн хүн амын 10 хувь нь үхэж үрэгдэнэ хэмээн зөгнөн цуурсаар буй.

 

Монголчуудын зарим нь гэр бэлдэж, лаа, шүдэнз нөөцөлж, амжсан бол цаана чинь Филиппиний “H-World” бүлгийн 500 орчим гишүүн уулан дээр гарсан гэнэ лээ. Тэд Минданао арлын Суригао хотын ойролцоох уулан дээр ертөнцийн төгсгөлийг хүлээж суугаа гэсэн шүү.

 

Гэхдээ манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулж, цуурхлыг далимдуулж аливаа хууль зөрчсөн зүйл хийхгүй байхыг анхааруулсан.
Тэгэхээр бөөн лаа шүдэнз авсан хүмүүс илүү зарлага гаргаж, зарсан наймаачид нь ашиг олж, бизнесийн эргэлт нь хурдсаад л таарч байх шиг байна.

 

За тэгээд улсын маань Ерөнхийлөгч “Маргаашдаа, өөртөө, шинжлэх ухаанд бас амьдралын туршлагадаа итгэ. Маргааш би ажиллах болно” гээд байхад мань нь орой шинэ жилдэнэ ээ яадаг юм бэ, тийм ээ.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих