Г.Оюунгэрэл: Дэлхий сөнөхгүй, би Энэтхэг явлаа
12 сарын 21-нд дэлхийн сөнөх талаар ярьж, олон хүнийг итгүүлсэн “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл хатагтай Энэтхэгийн элчингээр эргэлдэх болсон талаар ойрын эх сурвалж мэдээллээ.
Г.Оюунгэрэл Энэтхэгийн виз гаргуулах гэж байгаа гэнэ. Учир нь тэрбээр ирэх сарын 16-ны өдөр Энэтхэгт Орифлеймчүүдийн чуулга уулзалтад оролцох юм байна.
Тэрбээр сарын өмнө UBS телевизийн “Цай юу, Кофе юу” нэвтрүүлэгт оролцож, дэлхий сөнөхийг тунхаглахдаа “Дэлхий сөнөнө. Сонгууль ч болохгүй. Тиймээс би гэр барьж, хувийн бэлтгэлээ базаасан. Ах дүү нараа Австралиас дуудсан. Гэр, лаа шүдэнзээ бэлдсэн” гэж ярьж байв.
Үнэхээр л хатагтай Г.Оюунгэрэл дэлхий сөнөнө гэдэгт итгэсэн юм бол юунд ирэх сард болох үйл явдалд оролцохоор Энэтхэгийн виз хөөцөлдөв?
Д.Идэр
URL: