Даваа гаригт 340 мянгыг олгоно

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас ирэх даваа гаригаас эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 340 мянган төгрөгийг олгохоор болсон талаар мэдээллээ. Энэ ажил орон даяар нэгэн зэрэг эхлэх юм байна. Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинэ оноос урьтаж удтал хүлээсэн 340 мянган төгрөгөө авахаар боллоо. УИХ-аас өнгөрсөн долоо хоногт дээрх мөнгийг олгохтой холбоотой шийдвэрийг гаргасан нь ийнхүү одоо ажил хэрэг болох боломжтой болжээ.

Ч. БАТЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих