“Sky” телевизийн захиралд 3.5 жилийн ял оноолоо

Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон. Халдлагад өртсөн нэг сэтгүүлч, хоёр зураглаач бүгд тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн магадлагаагаар хоёр зураглаачийн тархины яс цуурсан хэмээн гарсан байдаг.
Тиймээс аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан билээ. Харин прокурорын байгууллагаас хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх тэдний хэргийг хянан хэлэлцээд тус телевизийн захирал Б.Ганзоригт 3.5 жилийн хорих ял, Д.Уланбаярт Эрүүгийнхуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр торгох ял шийтгэж, Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3.1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулан шийдвэрлэжээ.
Б.Чимэг

24tsag


URL:

Сэтгэгдэл бичих