Ц.Баярсайхан заан гомдол гаргаснаар Б.Одхүүг цагдан хорьжээ

Өнгөрсөн баасан гарагт олим­пийн аварга Н.Түвшин­баяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нарыг “Japan town”-д орших “Гар­ден” ресторанд улсын начин Б.Одхүү зодсон тухай бид мэдээлсэн.

Олимпийн авар­га Н.Түвшинбаярын зо­­дуул­­сан нь тодорхой бол­сон ч тэрбээр цагдаагийн бай­гуул­лагад гомдолгүй хэмээн мэдүүлээд, хэрэг гарсны маргааш БНСУ руу нисчээ. Харин Ц.Баярсайхан заан гом­дол гаргасан учир ийнхүү түүнийг шалгаж цагдан хорьжээ.

Зодоон болсон шалтгаан нь Б.Одхүү начинтай хол­боотой гэнэ. Тодруулбал, тэрбээр рестораны ариун цэврийн өрөө рүү орох гэж явахдаа хоёр залуутай муудалцаж нэгнийх нь биед халдсан аж. Эл зодооныг улсын заан Ц.Баярсайхан салгах гэтэл түүнийг ч мөн зодож, улмаар Б.Одхүү начинг авах гэж очсон аваргад хүртэл гар хүрч танхайрчээ.

 

Иймээс хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэл­тэст шалгаж, Б.Одхүү на­чинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 буюу олон нийтийн газарт танхайрч, бусдын биед халдсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Мөн зүйл ангийн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр занал­хийлж, нийгмийн хэв жур­мыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээ­ний төгрөгөөр тор­гох, 3-6 сар хүртэл хугацаа­гаар ба­ривч­лах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг аж.

Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих