ЭРҮҮЛ АМЬДРАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?
Бүхний эрүүл мэнд гэр бүлээс эхтэй
Эрүүл байхын тулд тулд хүүхдүүд юу хийх вэ?
Хүүхэд багачуудын бие бялдар оюун санаа түргэн өсөж хөгжиж байдаг учраас төдий хэмжээний илчлэг тэжээл шаардлагатай байдаг. Иймд олон төрлийн чанар сайтай хоолыг зохих дэглэмийн дагуу идэж заншвал эрүүл чийрэг болоход нь тустай.
Цэвэрч нямбай боловсон өсөхөд 7 хоног бүр усанд орох, гараа тогтмол угааж байх, ялангуяа хооллохын өмнө болон бие зассаны дараа гараа савантай усаар сайтар угааж занших хэрэгтэй. Оройд унтахын өмнө, өглөө шүдээ сойздож угааж бай. Жилд нэгээс доошгүй удаа шүдний эмчид үзүүлж бай.
Биеийн тамираар хичээллэх нь бмеийг хөгжүүлж, сайхан харагдуулаад зогсохгүй жингээ тохируулах, зөв өсөх, чийрэгжүүлэх урт наслахад тустай.
Архи, тамхи хэрэглэх зэргээр хорт зуршилд автагдах нь эрүүл мэндэд чинь төдийгүй хувийн зан чанарт чинь муу нөлөө үзүүлэхээс гадна мөнгөө ашиггүй үрэхийн үндэс болдог учраас сэргийлж яв.
Гэр орон, хашаа байшингийнхаа эргэн тойрон цэвэрлэж мод зам засаж тохижуулах хүнсний ногоо тарихад оролцож туслаж бай.
Эрүүл байхын тулд насанд хүрэгсэд юу хийх вэ?
Хоол хүнсэээ зөв сонгож байгалийн гаралтай шинэхэн хүнсний бүтээгдэхүүн, ургамлын тос хэрэглэж бай. Ходоодны үйл ажиллагааг хэвийн байлгах, өмөн үү үүсэхээс сэргийлэх зорилгоор ногоо жимс, самар, загас зэрэг эслэг ихтэй хоолыг сонгох нь зүйтэй.
Аль болох их явган яв. Явган явах нь бмеийн болон оюуны алжаал тайлж биеийн жингээ хадгалахад тусладаг. Өвөрмөц дасгал сургуулилт, тусгай хэрэгсэл шаардахгүйгээр хүн бүрийн хийж чадах тохиромжтой дасгал бол явган явах юм.
Хөгжилтэй, инээж хошигнож, наргиантай байх нь сэтгэл санааг тайвшруулж аливаа өвчний эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулахад сайн нөлөөтэй байдаг.
Эрүүл орчин бүрдүүлэхэд анхаарч айл хөршийнхөнтэйгээ нэгдэн амьдрах орчноо сайжруулах талаар хүсэл зорилго, хүчээ нэгтгэвэл амжилтанд хүрнэ.
Нас хөгширнө гэдгээ санаж бодолтой хандаж, ирээдүйдээ бэлтгэлтэй ажил амралтаа зохицуулж байх нь урт удаан амьдрахын үндэс болно. Аливаа зүйлийг сайнаар бодож байвал амьдралд давагдашгүй бэрхшээл гэж үгүй.
Эрүүл байхын тулд өндөр настанууд юу хийх вэ?
Хөгширнө гэдэг нь хорвоогийн жам болохоор нас ахиахад бие махбодь тань өөрчлөгдсөн ч гэсэн амьдралынхаа арвин баян туршлагаар ямарч асуудлыг залуучуудаас дутахгүй, сэтгэл санааны хувьд бүрэн төлөвшсөн, хүмүүстэй өргөн харилцаатай байдгаа залуу хүмүүстэй харьцуулж бодоод өөрийнхөө насаар бахарх.
Нас ахисан ч гэсэн өөртөө тустай бусдад хэрэгтэй зүйлийг хийж бай. Боломжийн хирээр хөдөлж булчин шөрмөсөө чангаруул. Хоолоо тохируулж ид . Шим тэжээлтэй шинэ хоол идэх нь эрүүл байхад тустайгаас гадна халдварт болон олон өвчнөөс сэргийлдэг.
Шингэн ахиухан ууж бай.
Хэрэв өвдвөл эмчийн тусламж ав. Залуу хөгшин хэнд ч эрүүл байх нь чухал. Настай хүмүүс илүү өвчлөмтгий байдаг учраас өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүднээс эмчид тогтмол үзүүлж бай. Тэд танд тохирсон зөвлөлгөө өгнө.
Бусадтай туршлагаа хуваалцаж бай.Та өөртөө байгаа арвин их мэдлэг туршлага мэргэн санаагаа гэр бүлийнхэнтэйгээ болон бусад хүмүүстэй хуваалцаж энэ байдалдаа найз нөхдийгөө татан оролцуулж бай.
Эрүүл байхын тулд гэр бүл юу хийх вэ?
- Гэр бүлээ төлөвлө. Ихэнх гэр бүлүүд хэзээ хэдэн хүүхэдтэй болохоо хоорондоо зөвшилцсөнөөр эхний хүүхдийн төрөх хугацаа, жирэмслэлтийн хоорондын зайг зохицуулах, хүссэн үедээ хүүхэдтэй болох боломжтой.
- Хүүхдээ хөхөөр хоолло. Нялх хүүхдэд хамгийн тохирсон хоол бол эхийн хөхний сүү юм. Эхийн хөхний сүү, олон төрлийн найрлагатай учир хүүхдийг өвчнөөс хамгаалдаг.
- Хүүхэддээ урьдчилан сэргийлэх тарилгыг хаана, хэзээ хийлгэхээ мэдэж байх ёстой. Жирэмсэн байхдаа татран болон цусан үжлийн эсрэг тарилгыг бүрэн тунгаар хийлгэсэн байвал зохино.
- Гэр бүлийн гишүүн бүр хүүхэддээ хайр хүндлэлээ үзүүлж бай. Таны биеэ хэрхэн авч яваа байдал чинь сайн , муу аль ч талаараа таны хүүхдэд үлгэр дууриалал болдог учир байнга санаж яв.
- Бие биеэ түшиж яв. Гэр бүлийн гишүүд хичнээн эвтэй, эрүүл байнна төдий чинээн аз жаргалтай амьдарна.
- Гэр бүл бол оюун санааны болон нийгмийн дэмжлэгийг хамгийн түрүүнд авдаг төдийгүй бидний анхны багш, анхны эмч билээ.
- Эрүүл гэр бүл нь хайр энхрийлэл, хүсэл, ойлголцлыг нэгтгэн улам бүр аятай болгодог. Ийм гэр бүлийн гишүүн бүр нийгэмд гэр бүлээ сайхан авч явж чаддаг.
- Гэр бүлийн гишүүд хамтран амьдралынхаа туршид олон талаараа бие биедээ туслаж байх нь баяр баясгалан авчирдаг.
- Эрүүл байхын тулд хүүхдүүд, насанд хүрэгсэд, өндөр настнууд, гэр бүлүүд олон зүйлийг мэдэж, амьдралдаа хэвшүүлэх ёстой.
- Эрүүл байх гэдэг нь бүгдээрээ эрүүл мэндийнхээ төлөө хамтран ажиллах хамтын ородлого юм.
URL: