”Aqua” фитнесийн Укагийн нууц ивээн тэтгэгч эрхэм 580 саяын өртөгтэй шинэ төв байгуулж өгчээ

“Хар тас”-ын Маркагийн гэргий байсан Ука гэх бүсгүй “Aqua” фитнесийн гэдэг тодотголоор олонд танигдаад чамгүй хугацаа өнгөрч байна. “Хар ирвэс” клубын  тамирчин явсан тэрбээр гоё сайхан болох хүсэлтэй охид бүсгүйчүүдэд дуурайл үзүүлэхүйцээр өөрчлөгдсөн нэгэн. Нэлээд биерхүү, булчинлаг байсан ч фитнесийн  буянаар бие галбир нь гоолигжиж, нүүр царай нь тунгалагшаад  ихэд өөрчлөгдсөн. Харин хоолойны өнгө нь хэт нарийсаж, Э.Одгэрэл маягаар дуугарах болсон нь  фитнесийн нөлөө ч биш л байх. Гол нь гоолиг сайхан биендээ зохицсон хоолойтой байх гэсэндээ хэт хиймэл дуугараад байдаг нь хэн хүнд таалагдахгүй, гайхшийг нь барчихдаг гэхэд болно.

Гэсэн ч боломжийн хэмжээнд олонд танигдахын тулд ийм маягаар өөрчлөгдсөнийг нь ойлгож хүлээж авахгүй гээд яахав. Тэрчлэн, хувийн  спорт цогцолбортой болохын тулд бэлтэй эрчүүдээс дэмжлэг авахад  бэлэн гэдгээ хэвлэлийн хуудсаар дамжуулан хэлж байсан түүнийг дэмждэг  эрчүүд ч олон болжээ.

Ука “Чингис” зочид буудалд үйл ажиллагаа нь явагдаж байсан “Aqua” фитнес төвөө өөрөө ажиллуулдаггүй, бусдыг өмнөөсөө ажиллуулж, өөрийнхөө нэрээр сурталчилгаа цацдаг байсан. Ямартаа л,  хямдралтай үйлчлүүлэх карт олноор тарааж, өнөөх түрээслэгчид нь хэлэх үгээ олж ядаад сууж байхав.  Сүүлдээ Ука ажиллуулдаггүй гэдэг нь илчлэгдэж, арга буюу өөрөө “Aqua” фитнесээ ажиллуулах болсон ч, ариун цэврийн шаардлага хангахгүй түвшинд ажиллуулж байна гэсэн гомдлыг олон үйлчлүүлэгчид “Чингис” зочид буудлын захиргаанд тавьсан байдаг. “Чингис” зочид буудал ч, нэр нүүрээ бодоод  “Aqua” фитнестэй гэрээгээ цуцлачихжээ.

Гэхдээ Ука гандан буураагүй явна. Тэрбээр Озон гэх шинэ фитнес төв байгуулжээ. Ивээн тэтгэгч эрхмээсээ 580 сая төгрөгийн дэмжлэг авч, энэ төвөө байгуулсан гэдгийг ойр тойрных нь хүмүүс ярьж байна. Бас нэг ивээн тэтгэгчээрээ  Royal Castle-д  5 өрөө байр авхуулсан гэдгийг нь ч мэдэх хүмүүс нь шивэр авир хийх боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих