Хэрэв Ц.Нямдорж хоёр эмэгтэй хүнтэй халз мэтгэлцэхээс эмээгээд байвал бид хоёрын нэгийг сонгож болно”

Хууль зүйн сайд асан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж мэтгэлцээнд урьж байгаа талаар манай сайт мэдээллэсэн билээ. Тус мэтгэлцээний талаар Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл  болох Улс төр судлаач Л.Энхтуул, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний зохицуулагч н.Одончимэг нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Улс төр судлаач Л.Энхтуул “УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж мэтгэлцээнд дуудаж байна. Энэ хүн УИХ-ын гишүүн гэсэн статусаа ашиглан олон нийтийн сонин хэвлэлээр хэн дуртайгаа дайрч доромжилж, олон асуудал хөндөж ярьсан. Монголын ард түмэн энэ хүний ааш аалийг олон жил тэслээ. Бидний тэвчээр одоо барагдаж байна. Тиймээс ” гишүүнийг бид халз мэтгэлцээнд дуудаж байна. Энэ саналаа Ц.Нямдоржид хүргүүлсэн. Хэрэв Ц.Нямдорж хоёр эмэгтэй хүнтэй халз мэтгэлцэхээс эмээгээд байвал бид хоёрын нэгийг сонгож болно” хэмээн ярилаа.

Ч. БАТЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих