Ерөнхий сайдаа, сайдууд сайхан зугаалаад байна шүү, загнаарай…
Шинэчлэлийн Засгийн тэргүүн Н.Алтанхуяг сайд нарыг жилд хоёроос илүү гадаад томилолт авахыг хориглосон санагдана.
Энгийн иргэд ихэс дээдэст атаархтал дэвэн дэлхийгээр тэнэдэг сайд нарт үхтэлээ атаархдаг юм болохоор ашгүй дээ, хайран хөрөнгө хамаагүй урсах нэг урсгал ч болох нь ээ хаагдлаа гэж хачин олзуурхаж байсан бодогдоно. Гэвч сайдууд Ерөнхий сайдын үгийг нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргаад эхэлчихлээ.
Худлаа гэвэл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин салбарынхаа хэдэн даргыг дагуулаад Хонгконг явж ирэнгүүтээ онгоцны буудлаас буцаад Хойд Солонгос нисчихсэн гэнэ. Гадаад харилцааны сайд Л.Болд бас л хэдэн хүн дагуулаад сүүлийн хоёр сарын хугацаанд Иран, БНСУ, Герман улс, Швейцарийн Холбооны улсаар яваад ирсэн гэнэ лээ.
Таныг ажил ихтэйг далимдуулаад цаадуул чинь гадуур төсвийн хөрөнгөөр зугаалаад байгаа юм шүү. Ямар ч байсан ховч гэж хэлэгдэхээсээ эмээлгүй хов дуулгалаа. Та сайн загнаарай, цаадуулыгаа.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
URL: