Ижил хүйстэн нөхрийгөө яаж мэдэх вэ?

Ижил хүйстэндээ татагдах гэдэг ойлголт бол зөвхөн эмэгтэй хувцас өмсдөг эрэгтэйчүүдээр хязгаарлагддаг ойлголт биш, дэлхий нийтийн хэмжээнд өнөөг хүртэл маргасаар байдаг хамгийн том сэдвүүдийн нэг юм. Судалгаагаар АНУ ийн арван эрэгтэй тутмын нэг нь ямар нэгэн хэмжээгээр ижил хүйстнээ сонирхдог бол, АНУ дахь гэр бүл салалтын 7.3 хувийг нөхөр нь ижил хүйстэн гэдэг шалтгаанаар салдаг байна.

 

Ижил хүйстэн залуучууд эхнэр авдгийн шалтгаан нь  өөрсдийгөө гей гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй , зарим нь эхнэр авснаар  өөрсдийгөө өөрчлөгдөж эсрэг хүйстнээ сонирхдог болно гэж үздэг бол зарим гэр бүлийн шахалт, үр удмаа үлдээх , хорвоогийн жамыг дагах , өөрийгөө нууцлах гэх мэт шалтгаанаар эхнэр авдаг байна.

Эдгээр эрчүүд нь олон жил өнгөрч хүүхэдтэй болсны дараа өөрийгөө өөрчлөх ямар ч боломжгүй гэдгийг ойлгож улмаар маш ихээр ижил хүйстнээ сонирхож эхэлдэг.  Энэ үед эрэгтэй хүнтэй уулзахыг хүсэж, зарим нь уулзаж араар тавьж эхэлдэг , эхнэр нь өөр хүүхэнтэй болсон байна гэж бодох боловч үүний ард эрэгтэй хүн байгааг ойлгодоггүй.

1. Сексийн сонирхол буурах

Ямар ч эрэгтэй хүнд эмэгтэй хүнтэй секс хийх чадвар байдаг . Энэ нь яг эрэгтэй хүн болгон гар хангалга хийж чаддагтай адил.  Гэхдээ энэ нь чамайг сексийн хувьд сонирхдог гэсэн үг биш.  Чамайг сонирхохоо больж, ядарч байна, ажил ихтэй байна гэх мэт шалтгаанаар аль болох секс хийхээс татгалзах

2. Хэтэрхий эмэгтэйлэг болж ирэх

Эмэгтэйлэг эр хүн болгон гей биш байдагтай адил эрэгтэйлэг эр хүн болгон гей биш гэсэн үг биш. Зарим гей залуучид жирийн эрэгтэйчүүдээс илүү эрэгтэйлэг шинж чанар давамгайлсан байх нь олон. Харин сүүлийн үед нөхөр чинь улам л энхрий танхи, маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмэгтэйлэг эмзэг болоод байна уу? Энэ бол нөхөр чинь өөр эрэгтэй хүнтэй уулзаж байгаагийн гармоны өөрчлөлт юм.

3. Гей хүмүүсийг муу хэлэх, доромжлох

Ямар нэгэн гей холбогдолтой сэдэв рүү орох, эсвэл зурагт юмуу кинон дээр гей холбогдолтой зүйл гарахад нөхөр чинь хэрхэн хариу үзүүлж байна гэдгийг анзаараарай.

Ихэнх тохиолдолд нөхөр чинь баригдахаас айсандаа гей хүмүүсийг балиар заваанаар нь дуудаж доромжилж ,  муу хэлж эхэлнэ. Энэ нь гей хүмүүст дургүйдээ биш зүгээр л өөрийгөө өнгөн далдалж буй хэрэг юм. Гей залуусыг  муулах дуртай залуусын ихэнх хувийг өөрсдөө гей залуучууд эзэлдэг гэвэл та итгэх үү?

4. Гей порнографи, материалууд

Компютер юмуу гар утсанд нь ийм зүйлүүд илрээд байна уу?  Орсон сайтууд нь гей порно сайтууд болон танилцах сайтууд байгаад байна уу? Энэ бол нөхөр чинь гей болохыг хамгийн түрүүнд илтгэнэ.

5. Нэг залуутай хэтэрхий их цагийг өнгөрөөж байвал

Зөвхөн найз гэдэг нэрийдлээр нэг залуутай их цаг өнгөрөөгөөд байна уу? Эхнэр хүүхэдтэй хүн арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байна уу? Тэгвэл шалгаад үзэх хэрэгтэй , орчин үед эрчүүдэд итгэхэд хэцүү болсон.

НӨХРИЙГӨӨ ИЖИЛ ХҮЙСТЭН ГЭДГИЙГ МЭДЛЭЭ ОДОО ЯАХ ВЭ?

Салах уу? эсвэл үргэлжлүүлэх үү?

Нэгэнт үр хүүхэдтэй болсон бол сална гэдэг маш хэцүү. Нас залуу, хараахан хүүхэдтэй болоогүй байгаа бол эртхэн өөрийг нь хайрлаж чадах тийм эр хүний эрэлд гарах хэрэгтэй . Түүнийг өөрчлөгдөнө гэдгийг хүлээх хэрэггүй.  Гей нөхөр чинь эрэгтэй хүн хайрлахаар энэ хорвоод төрсөн бол хэзээ ч эмэгтэй хүнийг хайрлахгүй.

Эрчүүд гей байна уу стрээт байна уу? хамаагүй өөрсдийгөө л боддог муу хүмүүс гэдгийг мартах хэрэггүй.

Би түүнд маш хайртай, бид нэгэнт хүүхэдтэй болсон түүнээс салж чадахгүй

Нэгэнт түүнтэй хамт амьдрахаар шийдсэн бол  маш хүнд сонголтыг хийсэн байна.

Эхлээд түүнийг эрэгтэй хүн сонирхож байгаад буруутгах хэрэггүй, учир нь энэ түүний сонголт биш, түүнийг уучилж аль болохоор жирийн хосууд шиг байхыг хичээх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих