Одонгоор бороо орж, медалиар үерлэнэ

Ардчилсан хувьсгал ялсаны 23 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.

Ардчилсан чиг баримжаатай 5 нам нэгдэж Монгол улсад АН чулгын чулуугаа тавьсаны ч баяр гэж зарим хүмүүс хардаг. Тэгэхээр яалт ч үгүй тэмдэглэх баяр. Гэвч улсаа тунхагласан өдрөө баяр амралтын өдрөөс олонхиороо түрүү барин хасчихаад мэндчилгээ дэвшүүлж зогсоо спикерийг харах ичгэвтэр байв. Түүх, соёл, ёс заншлаа үгүйсгэж байж ялалтын парад гишгэнэ ч гэж юу байх вэ.

Нэг үе Н.Энхбаярыг төрийн тэргүүн байхад хамгийн их одон медаль тараадаг хэмээн гоочилдог байв. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа энэ талаар шүүмжилж, одон медалийг цэгцэлнэ, овоо тахилга бүрт Ерөнхийлөгч оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тэр Ерөнхййлөгч болоод хэлсэндээ хүрээгүй.

Харин ч түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш төрийн одон медаль улам бүр үнэгүйдэж эхэлсэн. Алтангадас одон улсад бараг хөдөлмөр хийж үзээгүй захын нэг паратизын энгэрт гялалзах болсон. Одоо ч Ардчиллын 23 жилийн ойгоор 600 орчим хүнд Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагнахаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас төлөвлөөд байгаа гэнэ.

Ардчиллын баярын өдрүүдэд одонгоор бороо орж, медалиар үерлэх нь. Ц.Элбэгдорж ардчиллын түүхэнд хамгийн их одон тараадаг ардчилсан Ерөнхийлөгчөөр тодрох магадлал өндөр байна.

TSAG MN


URL:

Сэтгэгдэл бичих