ШӨХТГ-т СӨХ-ны асуудлыг авч хэлэлцэнэ
СӨХ-ны талаарх гомдол тасралтгүй ирж байна-
ШӨХТГ-т өнөөдөр 10.00 цагт Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл болон 20 орчим СӨХ оролцсон хэлэлцүүлэг, хурал болох аж.
Сүүлийн үед СӨХ иргэдийн мөнгийг угаадаг газар боллоо гэсэн шүүмж, хардлага оршин суугчдын дунд газар аваад байгаа билээ. Зүгээр сууж байгаад мөнгө иддэг, оршин суугчдаас татсан мөнгөө бүтээн байгуулалт болгодоггүй, СӨХ болгон харилцан адилгүй татвар авдаг, зах зээлээс хол тасархай мөнгө авдаг, дурын үнээ зоодог гэх мэтээр шүүмжилж, СӨХ-нд дуртай, нааштай ханддаг хүн үгүй болсон. Тийм ч учраас ШӨХТГ-т ирүүлж буй гомдлын дийлэнхийг СӨХ-той холбоотой мэдээ, материал эзэлж буй болохоор энэхүү хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэг, хурлаас О.Магнай нарын ШӨХТГ-ынхан нэгдсэн дүгнэлтэд хүрч, шийдвэр гаргах учраас удахгүй СӨХ-дод ямар нэгэн арга хэмжээ авах биз ээ.
Олны үг ортой гэгчээр СӨХ иргэдийн мөнгийг хяналтгүй угаадаг, урсгадаг газар болсныг О.Магнай дарга анхааралдаа авч байгаа нь цагаа олсон зүйл юм.
МОНГОЛКОММЕНТС
URL: