ТӨМРИЙН ХҮДРИЙН ЭКСПОРТ ӨСЧЭЭ
Монгол Улс өнгөрсөн онд нийт 24 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үед 18.4 сая тонн нүүрс гадагш нь гаргасан бол нүүрсний экспортын хэмжээ энэ сарын байдлаар 18.8 сая тоннд хүрчээ. Нүүрсний экспортоос энэ онд нэг их наяд 151 тэрбум 820 сая төгрөгийн орлого хуримтлагдсан байна.
Харин алт, зэсийн экспорт буурсан дүн мэдээтэй байна. Монгол Улс энэ онд 2.3 тонн алт экспортлосон бол өнгөрсөн онд 3.2 тонн алт гадагш нь гаргажээ.
Өнгөрсөн онд 5.4 сая тонн алт, энэ жил 5.5 сая тонн алт олборлоод байгаа аж. Оны эхний 11 сард 544 мянган тонн зэс экспортлосон бол өнгөрсөн онд 524 мянган тонныг гаргасан байна. Төмрийн хүдрийн экспорт болон олборлолт өсчээ. Энэ жил таван сая 743 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон бол өнгөрсөн онд таван сая 085 мянган тонныг гаргаж байжээ. Өнгөрсөн жил таван сая 485 мянган тонн төмрийн хүдэр олборлож байсан бол энэ жил долоон сая 162 мянган тонныг олборлоод байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Б.Заяа
URL: