Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авав

АН-аас дахин нэр дэвшиж буй одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 14.00 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод буусан байна. Түүнийг  эхнэр Х.Болормаа, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Болдсайхан эмч нар дагалдан явж байгаа.  Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, намын гишүүд дэмжигчид Ерөнхийлөгчийг хүлээн авчээ.  Ерөнхийлөгч 15.30 цагт тус аймгийн удирдлагууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан бол яг одоо Дорнод аймгийн иргэдтэй уулзаж байна.

URL:

Сэтгэгдэл бичих